Шууд Chart

Боливид уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хурал боллоо

2015-10-14 10:01:01

Боливи улсын Кочабамба хотод цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын бага хурал гурван өдөр үргэлжилсний эцэст өнгөрөгч даваа гарагт өндөрлөжээ. 40 гаруй орны 5000 орчим төлөөлөгч, түүнчлэн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мүн, Венесуэл, Эквадорын төрийн тэргүүн нар тус бага хуралд оролцсон байна.

Бага хурлын үеэр хөгжиж байгаа орнуудын зүгээс цаг уурын өөрчлөлтийн сөрөг үр дагаврын хариуцлагыг аж үйлдвэржсэн хөгжингүй орнууд хүлээх ёстой гэсэн шаардлагыг тавьсан байна. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд гарсан байгалийн гамшигт үзэгдлийн 95 хувь нь хөгжиж байгаа орнуудад нүүрлэээд байгаа. Цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэхгүй бол эдгээр орон цаашид илүү гарз хохирол амсах эрсдэлд байгааг харгалзан, хөгжиж байгаа орнуудын жирийн иргэд, идэвхтнүүд уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хэтийн бодлогыг боловсруулахад саналаа нэмэрлэх боломжийг Боливид болсон энэ бага хурлаар олгосон юм байна. 

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга хөгжингүй улс орнууд цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд зориулсан хандив тусламжаа 2020 он гэхэд 100 тэрбум америк долларт хүргэнэ гэсэн амлалтаа биелүүлэхийг уриаллаа. Боливийн ерөнхийлөгч Эво Моралес цаг уурын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэх бүтцийн 10 шийдлийг тусгасан төлөвлөгөөг ирэх сарын сүүлээр Парист эхлэх Цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлын үеэр хэлэлцүүлэхээр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргад гардуулсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Боливид уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хурал боллоо  
Үзсэн: 431 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй