
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн тухай олон улсын шинэ конвенцийн төслийг эцсийн байдлаар хянан боловсруулах НҮБ-ын гишүүн орнуудын ажлын түвшний яриа хэлэлцээ Германы Бонн хотод үргэлжилж байна. Киотогийн протоколыг орлох энэ конвенцийг өчигдөр танилцуулсны дараа хөгжиж буй улс орнууд энэ төслийн агуулга ядуу буурай орнуудын эрх ашигт нийцэхгүй байна эсэргүүцсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ.
Бонн хот дахь энэ уулзалт нь ирэх сарын 30-ны өдөр Парист эхлэх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлыг угтан зохион байгуулж байгаа сүүлийн шатны яриа хэлэлцээ болж байна. Хэлэлцээний үеэр Францын төлөөлөгч зөвшилцөх цаг хязгаартайг сануулан, энэ 7 хоногийн эцэс гэхэд конвенцийн төслийг эцэслэсэн байдлаар шинэчлэн найруулж дуусгахыг бусад орны төлөөлөгчдөд хандан уриаллаа. Гэвч хөгжиж буй орнуудын төлөөлөл конвенцийн төслийн олон зүйл заалтын эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж байна.
Тэд конвенцийн төслийг тэнцвэргүй, хэт нэг талыг барьсан байна хэмээн шүүмжилж, ядуу буурай орнуудын ашиг сонирхол, байр суурийг харгалзан үзсэнгүй гэж буруутгасан байна. Шинэ конвенцийн төсөлд байгалийн аливаа гамшгийн эсрэг бэлтгэхэд өндөр хөгжилтэй орнуудаас хөгжиж байгаа орнуудад олгох санхүүгийн тусламжийн хэмжээг тодорхой заагаагүй, түүнчлэн хүлэмжийн хий ялгаралтыг бууруулах үүрэг амлалтыг хөгжлийнх нь түвшингээр ялгавартай тогтоогоогүй зэрэгт хөгжиж байгаа орнуудын төлөөлөгчид сэтгэл дундуур байна. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенц Киотогийн протоколыг орлох баримт бичиг болох энэхүү конвенцийн төслийг хянаж боловсруулан, эцсийн байдлаар найруулж бэлэн болгох ёстой юм.
Хөгжиж буй орнууд уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенцийн төслийг дэмжсэнгүй | ||
Үзсэн: 419 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.