Шууд Chart

Шинээр төрсөн хүүхдүүдийн нэрэмжит төгөл байгуулна

2015-10-21 12:44:21

Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын санаачилгаар “Бүх нийтээр мод тарих өдөр” төрсөн хүүхдүүдийн нэрэмжит төгөл байгуулахаар болсон байна. Төгөлийг Говил багийн нутагт байрлах  “Бүжинлхам” бурханы дэргэд байгуулахаар болжээ. Энэ оны бүх нийтээр мод тарих өдөр төрсөн долоон хүүхдийн нэрэмжит модыг тухайн газарт суулгаад байна.

Энэ жилийн бүх нийтээр мод тарих өдрөөр Орхон аймагт долоон хүүхэд шинээр мэндэлжээ. Бүх нийтээр мод тарих өдөр мэндэлсэн хүүхдүүдийн нэрэмжит төгөл байгуулах ажил 10-р сарын 20-ны өдрөөс эхэлсэн байна. Тодруулбал, энэ оны 10-р сарын 10, 11-ний өдөр төрсөн 4 охин, 3 хүүгийн нэрэмжит ойн төгөл Говил багийн нутагт байрлах “Бүжинлхам” бурханы дэргэд ургах юм. Тухайн хэсэгт тарих улиас модны суулгацыг Байгаль орчин, аялал жуулчлалын газраас олгож эцэг, эхчүүд нь тарилаа. Мөн тухайн төгөлд мод нь сүндэрлэж буй хүүхдүүдэд батламж гардуулан өглөө.

Дээрх төгөлд тарьсан модныхоо арчилгааг эцэг, эхчүүд хариуцна. “Бүжинлхам” бурханы дэргэд байгуулсан бүх нийтээр мод тарих өдөр мэндэлсэн хүүхдүүдийн нэрэмжит төгөлд нэмж мод тарих ажил цаашид үргэлжлэх юм байна. Өөрөөр хэлбэл, жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагт төрсөн хүүхэд бүрийн модыг дээрх төгөлд нэмж тарина гэсэн үг юм. Энэ төгөлд эцэг, эхчүүд сайн дураараа мод тарих боломжтойг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн хэллээ. “Бүжинлхам” бурханы сэрэг дүр байрлаж буй талбайд 100 гаруй мод тарих боломжтой юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шинээр төрсөн хүүхдүүдийн нэрэмжит төгөл байгуулна   
Үзсэн: 797 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй