
Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээ ирүүллээ. Маргаашнаас ихэнх нутгаар хүйтэрч, их хэмжээний цас орно. Энэ үеэр салхины хүч зарим газар 15-18 метр секунд хүрэх магадлалтай байгаа юм байна. Баруун Сибирээс чиглэсэн бага даралтын нөлөө маргаашнаас манай орныг дайрч зүүн тийшээ шилжиж гарна. Ингэснээр ихэнх нутгаар хүйтэрч цас орно. Цаг агаарын таагүй байдал нутгийн төв, зүүн хэсэгт илүү байгааг цаг уурчид мэдээллээ.
Маргааш баруун аймгуудын нутгаар, нөгөөдөр төв, энэ сарын 26-нд нутгийн зүүн хэсэгт тэнгэр муудахаар байна. Тиймээс нийт ард иргэд, малчид, орон нутагт зорчиж байгаа иргэд анхааралтай байхыг цаг уурчид санууллаа.
Сэрэмжлүүлэг: Маргаашнаас ихэнх нутгаар цас орж, хүйтэрнэ | ||
Үзсэн: 908 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.