
Өнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 25. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын шинийн 13. Адъяа гараг. Могойг хүлэгч одтой, 3 хөх мэнгэтэй, хөх нохой өдөр.
Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй. Өдрийн наран 7 цаг 49 минутад мандан, 19 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Өнөөдөр та ер бусын их хүчийг мэдрэх бололтой. Юу ч хийсэн бүтэж, бүр ээдрээтэй байдлаас ч өөрт ашигтайгаар гарч чадна. Ялангуяа үдээс хойш илүү бүтээмжтэй байх нь. Бүтээлч ажилд өлзийтэй сайн.
Үхэр (4/20-5/20)
Хэн нэгэн таныг гүтгэх өдөр. Өөрийн үйлдэлдээ шүүмжлэлтэй хянамгай хандсаны үр дүнд нь сул талаа тодорхой мэдэх болно. Амрах боломж олдохгүй. Мэргэжлийн асуудлуудад таны хувийн оролцоо шаардагдана. Гэр бүлийнхэнтэй амрах аяллаа түр хойшлуулж, өнөөдрийн асуудалдаа хамаг анхаарлаа төвлөрүүл.
Хамтатгах (5/21-6/21)
Амралтын өдөр хайр дурлал, туулж өнгөрүүлсэн замаа эргэцүүлэн бодох, бясалгал хийж өнгөрүүлнэ. Өөрийн сэтгэл хөдлөл мөн сэтгэл санаагаа эмхэлж цэгцэл. Өнөөдрийн үйл явдал таны дотоод мөн чанараас гарч буй тэр л төлөвтэй холбоотой байна. Ямар нэгэн сонирхолтой шинж тэмдэгт анхаарлаа хандуулж дүгнэлт хийгээрэй. Гэр бүлийн хүрээнд оройн зоог хамт идэхийг санал болго. Энэ нь танай гэр бүлийн цаашдын бат бэх байдалд нөлөөлөх болно.
Мэлхий (6/22-7/22)
Биеэ барих чадвар, муу бодол, уруу татагдалттай холбоотой хамгийн таагүй өдөр. Ажил мэргэжлийн салбарт идэвхийлэн үйл ажиллагаа явуулахаас татгалзах хэрэгтэй. Эс бөгөөс энерги эрч хүч, цаг завыг шал дэмий үрэхэд хүргэнэ. Өөрөөрөө бахархах, өөрийгөө үнэлэх байдлыг тань сорьж турших өдөр. Биеэ барьж, аливаа ажиллагаанд шүүмжлэлттэй хандаж, хэрэгцээгүй харилцаа холбооноос татгалзахыг од гарагс зөвлөж байна. Өмнөх зээлсэн өр зээл нэхэгдэх, эцэг эх, ойр дотныхонд туслах шаардлага гарах зэргээр мөнгө санхүүтэй холбоотой асуудлууд үүсэх бололтой. Бас хулгай дээрэм, үнэтэй зүйлээ үрэгдүүлж гээнэ.
Арслан (7/23-8/22)
Уран сэтгэмж төсөөлөл тань танд уран зөгнөл, төсөөллийн ертөнц pүү орох зоригийг өгөх болно. Энэ авьяас чадвараа бүтээлч байдлаар ашиглан, юу хийж чадахаа сайн хар. Эрч хүчээ энэ чигээр нь тогтвортой байлгаж гуньхарсан эсвэл бүтэлгүйтсэн хүмүүст итгэхээсээ татгалз. Амьдралаас юу ч шаардалгүй түүний өгсөн бүхэнд сэтгэл хангалуун бай. Хайрттайгаа хамт өнгөрүүлэх цагаа ихэсгэ. Энэ нь та хоёрт сайнаар нөлөөлж, бие биесээ хайр дурлал эрч хүчээр цэнэглэнэ.
Охин (8/23-9/22)
Хуримтлал, дотоод эрх чөлөө, үр бүтээлийн өдөр. Олон нийттэй харьцах, биеийн дасгал сургуулилт хийх, идэвхитэй амрах, зугаацаж цэнгэхэд нэн тааламжтай. Анд нөхөд, холын хамаатан, хөршүүдтэйгээ харьцах харьцаандаа анхаарал хандуулаарай. Муу санаатнуудын явуулгад өртөж магадгүй байна.
Жинлүүр (9/23-10/22)
Хууран мэхлэлт дагуулсан, төөрөгдөл, итгэл найдвар биеллээ олохгүй өдөр. Өөрийн үйлдэлдээ хариуцлагатай ханд. Өнөөдөр хойшлуулшгүй ажлаа барьж ав. Хий дэмий бодлоо хөөж холдуул. Харанхуйгаас хол бай. Найз нөхөдтэйгээ уулзах, зугаа цэнгэлээс хол байхыг зөвлөж байна. Хэрэв та чимээ багатай газарт байх дуртай бол үр хүүхдүүдтэйгээ оройг өнгөрөө.
Хилэнц (10/23-11/21)
Таагүй өдөр. Хувь тавилангийн таагүй ангал бодож байсан зүйлийг тань биелэхэд саад болох байх. Магадгүй энэ нөлөө нь олон асуудлыг нэг дор шийдвэрлэхээр хүнд байдалд оруулж болно. Дэмий хэрүүл маргаан, хов живээс хол бай. Алдаагаа давтахгүй байхыг хичээ, өнгөрснийг маш сайн санаж амьдралаа дүгнэх болно. Та ирээдүйгээ маш гайхалтайгаар төсөөлнө. Гадаад ёс журамдаа хатуу хандсанаар магадгүй үл ойлголцолд хүрснээр хэрүүл гарч болзошгүй байна.
Нум (11/22-12/21)
Амьдралын эрч хүч суларч муудах өдөр. Ханиад томуу тусах, архаг хууч өвчин сэдэрч болзошгүй. Хоолны дэглэм барьж, аль болох натурал хүнс, ялангуяа шинэ бүтээгдэхүүн, жимс, жүүс хэрэглээрэй. Хүлээн авах таагүй мэдээ нь таныг өөрийн биш байдалд оруулж мэднэ. Гэрийн тэжээвэр амьтадтай байснаар тэнцвэрт байдлыг олж сэтгэл санаагаа тогтоон барихад тусална. Амьтад зарим нэг өвчнөөс салахад тусалдаг гэдгийг мэдахэд илүүдэхгүй.
Матар (12/22-1/19)
Таны амьдралд шинээр орж ирэгсэд мэлмийг тань нээж шинэ санаа, боломжыг өгөх болно. Шинэ ажлын эхлэлд гарах хямралыг алгуурхнаар зохицуулахыг хичээгээрэй. Хөрөнгө мөнгөний талаар сайтар бодож тунгаахгүйгээр шийдвэр гаргаж, элдэв амлалт өгөхийг цээрлээрэй. Бусдыг татах чадвар, эрч хүч тань өсөн нэмэгдэж амжилт өөд тэмүүлэх замд гарсан саад тотгорыг даван гарах бололцоог танд өгнө. Үдшийн цагийг найз нөхдийн хүрээнд өнгөрүүлж тэдэнтэй сэтгэлээ дэлгэн ний нуугүй ярилцаарай.
Хумх (1/20-2/18)
Хайрын явдалд амжилттай байх өдөр. Гэвч хөнгөмсөг байдлаас ба хоосон амлалт өгөх гэсний хэрэггүй. Энэ нь таагүй явдлын шалтгаан болно. Эрүүл мэндэд асуудал гарч болно. Мэдрэлийн гаралтай өвчнүүд ба гэдэсний замын өвчин гарч болно. Хооллолтонд битгий их анхаарал хандуул.
Загас (2/19-3/20)
Зөрчилдөөнтэй өдөр. Сөрөг хандлагатай үйл явдлын бүсэд өнгөрөх өдөр. Өөрийн хүчинд урам хугарах, бас өөртөө итгэсэн, сэтгэл хөдөлсөн халгиа цалгиа таныг хүлээж байна. Бүхэлдээ энэ өдөр тааламжгүй өнгө аясаар будагдсаныг үл харгалзан од эрхэсийн тааламжтай байрлалыг ашиглан нөхцөл байдлыг сайн тал руу эргүүлж болно. Хэрвээ энэ нь амжилттай болбол ирэх долоо хоног таны идэвхитэй ажиллагаанд илүү таатай байдлыг бий болно.
Өнөөдрийн зурхай /2015.10.25/ | ||
Үзсэн: 520 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.