Шууд Chart

Өнгөрсөн онд байгаль хамгаалахад 10 тэрбум төгрөг зарцуулжээ

2015-10-29 14:25:47

Пүрэв гараг бүрт болдог ”Сайдын цаг” уулзалтад БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг оролцож, салбарын тулгамдсан асуудал, шийдэх арга замын талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 17.4 хувь нь буюу 27.2 сая га талбайг хамгаалалтын 33 захиргаа хариуцан ажилладаг. Улсын тусгай хамгаалалттай газрыг 30 хувьд хүргэх зорилтын хүрээнд шинээр найман газрыг тусгай хамгаалалтад оруулахаар ажиллаж байна. Төв аймгийн Борнуур, Сэлэнгийн Мандал сумыг дамнан хамарсан 11 мянган га газар буюу Ноён уул орчмын газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахаар УИХ-ын  тогтоолын төслийг өргөн барьсан гэж Н.Батцэрэг сайд хэллээ.

Тус салбарт 2015-2016 онд шинээр хэрэгжих төслүүд, ногоон хөгжлийн бодлого, эрх зүйн хүрээнд хэрэгжүүлсэн ажлууд, ус, газар, ойн нөөц, аялал жуулчлалын бодлого болон агаарын бохирдол, хог хаягдлыг бууруулах чиглэлээр мэдээлэл хийлээ.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар 2014 онд ус, рашаан, ан амьтан, байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрт улсын хэмжээгээр 35.310.0 төгрөг улсын төсөвт төвлөрсөн. 2014 онд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд 20.122.7 сая төгрөгийг зарцуулах байсан ч бодит гүйцэтгэлээр 10.006.2 сая төгрөг зарцуулсан. Эндээс дүгнэхэд тус хуулийн хэрэгжилт 49.7 хувьтай, байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын хэсгийн 51.3 хувь нь зориулалтын дагуу зарцуулагдахгүй байна гэж Н.Батцэрэг ярилаа.


Өнгөрсөн онд байгаль хамгаалахад 10 тэрбум төгрөг зарцуулжээ  
Үзсэн: 416 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2015-10-29 15:04
Пээ ,.ямар сонин юм бэ.Би Монголынхоо сайхан байгалтай танилцахаар гарсан юм.тэгэхэд 10 тэрбум битгий хэл нэгч төгөрөг таараагүйшд...дарга нөр маань ямар хурдан түүж байнаа

Бидэнтэй нэгдээрэй