Шууд Chart

Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 78 хувь нь цөлжилттэй байна

2015-11-02 17:52:05

Монгол Улсын нутаг дэвсгэрийн 78 хувь нь их, бага хэмжээгээр цөлжсөн. Үүнд нөлөөлж байгаа хүчин зүйл нь дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс гадна газрын менежмент хийж чадаагүйтэй холбоотой гэдгийг олон улсын эрдэмтэд тогтоожээ. 

Архангай аймагт  450 гаруй мянгат малчин байдаг. Хамгийн олон буюу 4 сая 300 мянган толгой малтай энэ аймагт бэлчээрийн даац бараг хоёр дахин хэтэрсэн. Зарим сумдад бүр 9 дахин хэтэрчихсэн гэдгийг орон нутгийнхан хэлдэг. Энэ бол Монгол Улсын нийт нутагт тохиолддог дүр зураг. Тиймээс бэлчээрийн газартаа төлөвлөлт хийх цаг болсныг судлаачид хэлж байна.  

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 78 хувь нь цөлжсөн. Сүүлийн 20 жилийн хугацаанд дэлхийн дунджаас 3 дахин илүү буюу 2.1  хэмээр дулаарсан. Үүнээс үүдсэн шар шороон шуурга Ази, Номхон далайн бүсэд оршдог технологи хөгжсөн орнуудад ихээхэн уршиг дагуулдаг гэж олон улсын байгууллага үзэж байна. Энэ бүх асуудлыг шийдвэрлэх эхний алхам нь бэлчээрийн менежментийг зөв хийх. Үүнд төрийн бодлого хэрэгтэй ч малчдын оролцоо чухал юм.

Энэ талаар Колорадогийн их сургуулийн профессор Дэннис Ожима "Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалаад өвс ургамлын гарц муудсан. Тиймээс малчид бэлчээр сайтай газраа хэт олноороо бөөгнөрч, тэрүүхэн хэсэгтээ дөрвөн улирлыг барж байна. Тиймээс сумаас суманд дамжин нүүдэллэх боломжийг нь бүрдүүлэх, ус муутай газар худаг гаргаж амны устай болгосноор тодорхой хэмжээнд асуудал шийдэгдэнэ" гэлээ.

Монгол Улсад ган, зудын давтамж ойртож, жилд унах хур тунадасны хэмжээ буурч байна. Тодруулбал, 30 жилийн өмнө Баянхонгор аймаг 250 мм хур тунадас унадаг байсан бол одоо 150 болтлоо буурсан. Газар нутгийн 80 гаруй хувийг бэлчээрийн зорилгоор ашигладаг манай улсын хувьд эхний ээлжинд газар ашиглалтаа сайжруулж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах боломжтой юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 78 хувь нь цөлжилттэй байна  
Үзсэн: 1034 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.116.xxx [202.21.116.xxx] 2015-11-02 18:52
Газар нутаг цөлжсөн, бэлчээрийн даац 2 дахин хэтэрсэн гэж хэн, ямар судалгаагаар нотлоод байгаа юм бэ? Гадны хүний худлаа яриаг бут цохих бэлчээр судлаач, газар зүйч, ботаникч, биологич, агрономич судлаачид монголд алга уу. Өөрийн хүн ярихаар үнэмшдэггүй, гадны тэнүүлч ярихаар үнэмшдэг. Худлаа ярьсан телевиз хариуцлагаа хүлээх орчин манайд алга даа.

Бидэнтэй нэгдээрэй