Шууд Chart

Дэлхийн дундаж температур нэмэгдэнэ

2015-11-11 11:24:58

Дэлхий даяар агаарын дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх үеэс дахин нэг градусаар дээшилнэ гэж Британийн цаг уурын товчоо таамаглаж байна. 2015 оны 1-9 дүгээр сарын хооронд агаарын температурын үзүүлэлт 1850-1900 оны дунджаас 1.02 градусаар дээшилсэн дүн гараад байна.

Хэрвээ байдал хэвээр үргэлжилвэл 2015 он агаарын дундаж температур нэг градусын заагийг давсан анхны жил болох юм. Дэлхийн дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх түвшнээс хоёр градусаар нэмэгдэж, уур амьсгал хүн төрөлхтний соёл иргэншилд аюултай шинжтэй болно гэдгийг дэлхийн шинжээчдийн байгууллагууд ч хүлээн зөвшөөрч байна.

Гадаад далайн усны түвшин нэмэгдэж байгаагаас бодит аюулд ороод байгаа арлын орнууд дэлхийн дулаарлыг 1.5 градуст хязгаарлахыг дэлхийн хамтын нийгэмлэгээс шаардаж байгаа юм. Харин аж үйлдвэр өндөр хөгжсөн улс орнуудын өнөөдөр хүлээсэн үүрэг амлалтаар бол дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилт эхлэхээс өмнөх үетэй харьцуулахад 2.7 хувьд л тогтоон барьж чадна гэсэн тооцоо байна. Энэ мэт шинээр гарч ирж байгаа тоо баримтууд энэ сарын сүүлчээр Парист эхлэх Цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлаар шинэ гэрээ конвенц хэлэлцэх явцад улс төрийн санал шүүмжлэлийг улам хурцлах төлөвтэй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн дундаж температур нэмэгдэнэ  
Үзсэн: 1527 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй