Шууд Chart

АНУ-ын ерөнхийлөгч Парисын хуралд оролцоно

2015-11-11 11:28:11

Энэ сарын сүүлээр Парис хотноо эхлэх цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хуралд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама оролцохоор болсныг цагаан ордоны хэвлэлийн албанаас мэдээллээ. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама цаг уурын өөрчлөлтийг сааруулах агуулгатай олон улсын шинэ конвенц батлах тухай ерөнхий хэлэлцүүлэгт оролцож, байр сууриа илэрхийлнэ гэж Цагаан Ордоны хэвлэлийн төлөөлөгч Жош Эрнест мэдэгдсэн байна.

АНУ-ын засгийн газар хүлэмжийн хий ялгаруулалтаа 2030 он гэхэд 2005 оныхоос 32 хувиар бууруулахын тулд улс орон даяар дулааны цахилгаан станцуудын тоог бууруулахыг шаардаж байна. Гэвч бүгд найрамдах намынхан дулааны цахилган станцуудын тоог цөөлөх нь Америкийн эдийн засаг болоод нүүрсний аж үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж үзээд, Обамагийн энэ төлөвлөгөөг шүүмжлэж байна. Өчигдрөөс эхлэн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама цаг уурын өөрчлөлтэй тэмцэх амлалтаа харуулсан дүрс бичлэгийг өөрийн Фейсбүүк хуудсандаа байршуулжээ.

Тэрээр энэхүү дүрс бичлэгээр дамжуулан эрх баригчид дэлхийн дулаарлыг сааруулахын тулд шинэ конвенц батлахын төлөө Парист чуулна гэсэн илгээлтийг өгч байгаа гэдгээ мэдэгджээ. Мөн цагаан ордоны тэргүүн дэлхийн эрх баригчдад цаг уурын өөрчлөлтийг сааруулах зорилтонд хүрэхэд нь олон нийтийн дэмжлэг чухал үүрэгтэй гэдгийг цохон тэмдэглэсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын ерөнхийлөгч Парисын хуралд оролцоно  
Үзсэн: 455 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй