
Өмнөд Африкт сүүлийн 30 жилд тохиогоогүй их ган гачиг нүүрлээд байна. Тус улсын Засгийн газар ган гачиг хамгийн их нүүрлэсэн 5 мужаа гамшгийн бүс болгон зарлажээ. Энэ бүс нутагт цаг агаар хэт халж, бороо хур орохгүй байгаагаас эрдэнэ шиш тариалагчид их хэмжээний ургац алдаж байгаа аж.
Цагаан эрдэнэ шиш нь Өмнөд Африкийн хүнсний тогтвортой байдлыг хангадаг гол бүтээгдэхүүн учраас хүнсний хомсдол үүсэх вий гэж эрх баригчид нь болгоомжилж байна. Мөн ган гачигтай бүсэд өвс ногоо ургаагүйн улмаас мал аж ахуйн салбар нь хүнд байдалтай тулгарч магадгүйд хүрчээ. Төвөөс алслагдмал бүс нутагт нь малын өвс тэжээл хомсдож, үхэр мал нь хорогдож эхэлсэн байна.
Өмнөд Африкт ган гачиг нүүрлэв | ||
Үзсэн: 619 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.