
Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтдийн судалгаагаар бэлчээрийн газрын долоон хувь нь нэн хүчтэй, харин 73 хувь нь хүчтэй талхлагдсан гэсэн дүгнэлт гарчээ. Мэргэжлийнхэн үүнийг уур амьсгалын өөрчлөлт, уул уурхайн үйл ажиллагаатай холбон тайлбарлаж байна.
Түүнчлэн малчид малын тоо толгой, сүргийн бүтцээс үл хамааран бэлчээрийн газрыг үнэ төлбөргүй ашиглаж байгаа нь зөв зохистой ашиглах, хамгаалахад сөрөг нөлөө үзүүлж байгаа юм. Тэгвэл бэлчээрийн тухай бие даасан хууль гаргах шаардлага үүсч байна. Тус хуулийн төслийг салбарын яам боловсруулж эхэлжээ.
Манай улсад бэлчээрийн талхлалт өндөр хувьтай байна | ||
Үзсэн: 862 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.