Шууд Chart

Бразилд нурсан далангийн ус далайд цутгаж эхэллээ

2015-11-25 15:43:22

Бразилын зүүн өмнөд нутагт уурхайн далан сэтэрснээс алдагдсан химийн хорт нэгдэл бүхий хаягдал ус ой дамнан урсаж, их хэмжээний бүс нутагт хор хохирол учруулаад байна. Үүнээс гадна далангийн ус Бразилын Риу-Доси мөрний сав газрыг даган урсаж, Атлантын далайд цутгаж эхэлжээ. Далан сэтэрснээс үүдсэн гамшигт одоогийн байдлаар наад зах нь найман хүн амь насаа алдсанаас гадна 11 хүн ор сураггүй хэвээр байгаа юм.

Үүнээс гадна хортой хаягдал усанд бохирдсон есөн шоо дөрвөлжин км газар нутагт ургамал ногоо устаж сүйдсэн байна. Энэ даланг Бразилын Минас-Жерайс мужид одоо ажиллагаатай төмрийн хүдрийн уурхайн үйл ажиллагаанаас гарсан хаягдал ус тогтооход зориулан барьжээ. Иймээс далангийн ус хүний эрүүл мэнд, байгаль орчинд хортой химийн нэгдлүүдийг агуулж байгаа юм.

Далан сэтэрснээс үүдсэн хор хохирлыг Бразилын хүрээлэн буй орчин, байгалийн сэргээгдэх нөөцийн хүрээлэн урьдчилсан байдлаар тооцоолон, уурхайн эздээс 260 сая америк долларын нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлээд байна. Гэхдээ цаашид уурхайн далан нурахаас өмнөх болон нурсны дараа хиймэл дагуулаас авсан зургуудыг харьцуулах замаар хор хохирлын талаар нарийвчилсан судалгаа хийхээр төлөвлөж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бразилд нурсан далангийн ус далайд цутгаж эхэллээ  
Үзсэн: 424 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй