Шууд Chart

Баянхонгор аймагт бэлчээрийн даац хэтэрчээ

2015-11-30 18:58:22

Баянхонгор аймагт энэ жил сая гаруй мал өвөлжиж байна. Сүүлийн жилүүдэд мал сүргийн тоо толгой тогтмол өссөнөөс 2015-2016 онд өвөлжиж, хаваржих малын тоо бэлчээрийн даацаас хэд дахин хэтрээд байна. Цаг хүндрэхээс өмнө малчид малаа нядалж зах зээлд нийлүүлэх хүсэлтэй байгаа ч мал, мах борлогдохгүй хүндрэл байгааг орон нутгийнхан хэлж байна.

2015 оныг Баянхонгор аймаг малчны хөгжлийг дэмжих жил болгон зарлаж өвөлжилтийн бэлтгэлийг 80 гаруй хувьтай хангуулсан байна. Энэ өвөл 5 сая гаруй толгой мал өвөлжиж байна. Мөн сумдын отрын бэлтгэл бүрэн хангагдаж тусгай хэрэгцээний отрын бүс нутагт Бууцагаан сумын 20 өрхийн 16.5 мянган толгой мал, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт Жинст, Богд, Баянлиг, Баянговь, Баян-Өндөр, Галуут, Жаргалант сумын 618 өрхийн 239.6 мянган мал тус тус отроор өвөлжиж байна.

Аймгийн нийт сумд Ус цаг уур орчны шинжилгээний газартай хамтран бэлчээрийн ургацын хэмжээг тогтоожээ. Энэ зун ихэнх нутгаар зуншлага оройтсоноос бэлчээрийн ургац аймгийн дунджаар өмнөх оноос 0.16 цн/га-аар бага гарцтай байсан. Зуншлага тааруу байсан нутгаар өвөлжилт хүндэрч болзошгүй байгааг сум, аймгийн холбогдох албаны хүмүүс хэлж байна.

Одоогийн байдлаар цас нэмж орсон тохиолдолд Галуут, Жаргалант, Баянбулаг, Гурванбулаг, Заг, говийн бүсийн сумдаас Баянговь, Баянлиг сумдад өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Өвөлжилт хүндэрсэн нөхцөлд аймгийн зүгээс Засаг даргын нөөцөд 140 орчим тонн өвс нөөцөлсөн. Нөөцийн өвсийг хямдруулан малчдад хүргэх юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Баянхонгор аймагт бэлчээрийн даац хэтэрчээ  
Үзсэн: 569 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй