Шууд Chart

Хортон шавжийн хөнөөлд тэсвэртэй шинэс модыг туршилтаар ургуулжээ

2015-12-03 16:59:26

Монгол Улс ойжуулалт болон ойн сандаа зориулан жил бүр 5.7 тэрбум төгрөгийг төсөвлөдөг. Гэвч байгаль орчны сөрөг нөлөө, хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан нийт нутаг дэвсгэрийн 8.3 хувийг эзэлж байсан ойн сангийн хэмжээ 7.7 хувь хүртэл буурсан. Хямд өртгөөр, богино хугацаанд энэ асуудлыг шийдэх гарцыг монгол эрдэмтэд боловсруулсан байна.

Монгол орны ойн нөөцийн 74 хувийг бүрдүүлдэг шинэс мод 2013 онд бараг үр өгөөгүй. Үүний гол шалтгаан нь хавар яг цэцэглэх үетэй зэрэгцэн цочир хүйтэрсэн. Мөн боловсорч амжаагүй үрийг нь хортон шавж хөнөөсөнтэй холбоотой.  Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор монгол эрдэмтдийн хамтарсан баг био технологийн аргаар хортон шавжинд тэсвэртэй, шинэс мод бүтээсэн байна. Шинэс модны үр хөврөлөөс гаргаж авсан эсийг лабораторийн орчинд ургуулдаг. 4 мм хэмжээтэй  үр хөвөрлөөс 25 метр хүртэл ургах, хортон шавжинд тэсвэртэй шинэс модыг эрдэмтэд тарьж байна гэсэн үг.

Эрдэмтдийн нээсэн шинэ бүтээлээр монгол орны ойн нөхөн сэргээлтийг хийвэл эдийн засаг, цаг хугацааны олон хэмнэлт гарна. Дэлхийн зарим улсууд ген шилжүүлэн суулгасан ургамал ашиглаж, гольфийн талбай, хот суурингийн зүлэг, ногоон байгууламжийн асуудлаа шийдвэрлэж ирсэн туршлага ч байдаг.

Жил бүр ойн хортон шавжийг устгахын тулд олон сая төгрөг зарцуулж, химийн хор цацдаг. Энэ нь эргээд байгаль орчин, ойн экосистемд сөргөөр нөлөөлдөг байна. Хэмжээ нь багасч, тоо нь цөөрсөөр байгаа ойн сангаа нөхөн сэргээхийн тулд бид багаар бодоход 625 сая мод тарих ёстой. Үүнийг хийхийн тулд дор хаяж 30 жил зарцуулна. Тэгвэл үр хөвөрлөөс нь лабораторийн орчинд ургуулсан хортон шавьжинд тэсвэртэй мод энэ хугацааг хэд дахин богиносгох боломжтой. Нэг мод 50 гаруй жилийн туршид 198 сая төгрөгөөр үнэлэгдэх хэмжээний хүчилтөрөгчийг ялгаруулж, агаарыг цэвэршүүлж, хөрсний эвдрэлээс хамгаалах зэрэг ач  холбогдолтой гэдгийг эрдэмтэд судалгаагаар нотолжээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Цагийн хүрд" хөтөлбөрөөс үзээрэй.

 

 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хортон шавжийн хөнөөлд тэсвэртэй шинэс модыг туршилтаар ургуулжээ  
Үзсэн: 602 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй