Шууд Chart

Охин шиг минь элгэнд ойрхон байна, тэр охин

2015-12-17 15:42:51

"Өдрийн сонин"-ынхонд баярлалаа. "Хурган дарга" нарт хүчирхийлүүлсэн охины ээжийн ярилцлагыг нийтэлсэнд. Сэтгүүлч, тэр тусмаа эх хүний хувьд анхнаасаа энэ үйл явдлыг сэтгэл эмзэглэн хүлээж авсан. Ээжтэй нь өчигдөр утсаар холбогдлоо. Хүний л эх болсон хойно Баянчандмань орж, охиныхоо бичиг баримтыг хөөцөлдөөд, группт оруулах гэж яваа гэнэ. Микронд явна гээд утас нь тасарчихав. Аргаа барж яваа, муу ээж нь.

24-хөн насандаа төрүүлсэн ганц охиноо тэжээх хөдөлмөрийн чадваргүй болж, цэцэг шиг сайхан насандаа шээс задгайрах  эмгэгтэй болж, эмнэлгийн орон дээр шаналж байгаа тэр охиныг бодох тусам элгэнд минь харуусал төрөөд байна. "Ямар хүнээр мануулснаа эх орон минь та үзээрэй" гэдэг шиг ямар “араатанд” эрх мэдэл өгснөө төр засаг минь та харж байгаа биз.

Хэвтэж байгаа эмнэлэг рүү нь очиж уулзъя. Нүд үнэн гэдэг...

 

Нийтэлсэн: П.Алтанцэцэг

Охин шиг минь элгэнд ойрхон байна, тэр охин   
Үзсэн: 1638 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй