Шууд Chart

Стандартын дагуу цаг агаарыг градус гэдэг үгээр мэдээлнэ

2015-12-18 16:53:38

Цаг агаарын мэдээг мэдээлэхдээ хэм эсвэл градус гэдэг нэр томьёоны алийг нь хэрэглэх талаар Цаг уурын хэлтсийн дарга Д.Батдоржоос тодруулга авлаа.

-Цаг агаарыг градус, эсвэл хэм гэж мэдээлэхийн аль нь зөв юм бэ?

-Стандартчилал хэмжилзүйн газраас олон улсын стандарт нэр томьёонуудыг яг тэр стандартаар нь хэрэглэх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг. Үүний дагуу Цаг уур, орчны шинжилгээний газарт цаг агаарыг мэдээлэхдээ градус гэсэн томьёог ашигладаг. Угаасаа олон улсын стандартаар градус цельс гэж хэлнэ. Хэм гэх үгийг хэрэглэхгүй.

-Хэм нь градусын монгол орчуулга биш юм уу?

-Хэм гэдэг нь монгол үг рүү орчуулж буулгасан хэлбэр л дээ. Хэдэн жилийн өмнө бүх үгсийг монголчилж хэрэглэнэ гэдэг байсан. Тэгэхэд л градус гэдэг үгийг монгол болгосон нь тэр юм. Манайд Эрдмийн зөвлөл 1990-ээд оны дунд үед хуралдаад градус гэж нэрлэх шийдвэр гаргаж байсан юм билээ. Тэгэхээр градус гэдэг үгийг хэрэглэх нь зөв.


Стандартын дагуу цаг агаарыг градус гэдэг үгээр мэдээлнэ  
Үзсэн: 1583 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
182.160.37.xxx [182.160.37.xxx] 2015-12-19 14:55
tiim bailgui dee. buh yumiig orchuuldag bolj tenegteed baisan. printeriig tsahimbarhan ch geh shig. delhii niitiin hellegiig orchuulj tenegteh yamar hereg bainaa oilgohgui yum
182.160.33.xxx [182.160.33.xxx] 2015-12-19 07:16
даашинз гэж хятадаар хэлдэг болчихсон зүгээр л палаажаараа яв л даа..
122.254.126.xxx [122.254.126.xxx] 2015-12-18 17:43
угаасаа олон улсын тогтсон нэр томъеонууд болон техникийн хэллэгийг тэр үгээр нь хэрэглэх нь зөв, тэхгүй бол монголчилхоор хэн ч ойлгохгүй,
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-12-18 17:20
Монголоор хэлмээр байвал гараадас гэхгүй юу

Бидэнтэй нэгдээрэй