Шууд Chart

Үлгэрийн баатрууд Стокгольмд...

2015-12-21 12:38:48

Шведийн Вант улсад ажиллаж амьдарч буй Монголчууд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг алдрай бяцхан үрсийнхээ "Шинэ жилийн цэнгүүн"-ийг энэ жил 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Энэ жилийн шинэ жилийн баярт нийт 330 гаруй хүүхэд ирж оролцсон бөгөөд "Төгсбилэгт" төвийн авьяаслаг бяцхан хүүхдүүдийнхээ бэлдсэн урлагийн тоглолтоор гурван цаг гаруй үргэлжилсэн цэнгүүнд хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудаа баярлууллаа.

Энэхүү үйл ажиллагааг сэтгэлээсээ дэмжин алдрай бяцхан хүүхдүүдээ сайхан баярлаарай хэмээн ивээн тэтгэсэн "Chikara Sushi Hemro AB EuroMon AB O&l Cashmere house" Базархүүгийн гэр бүл, Жамсрангийн гэр бүлд нийт зохион байгуулагчдын зүгээс ирэх 2016 ондоо амжилт бүтээлийн олз омог дүүрэн байхыг хүсэн ерөөе. Мөн бидний үйл ажиллагаанд чин сэтгэлээсээ тусласан өвлийн өвгөн аав DJ Нямбаяр нартаа хамтран зохион байгуулсан "Төгсбилэгт" төвийн нийт хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

Хүндэтгэсэн Швед дэх Монголчуудын үндэсний холбоо

Нийтэлсэн: Р.Слава

Үлгэрийн баатрууд Стокгольмд...  
Үзсэн: 1472 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй