Шууд Chart

Түйн голын бүсгүй

2015-12-21 12:53:40

Хээр хонож, хэц дэрлэж явахад нутаг нутагт угтдаг хэдэн сайхан дүү байдаг юм. Түүний нэг нь Баянхонгор аймгийн Улаан загалмайн нийгэмлэгийн дарга, сэтгүүлч, яруу найрагч Д.Батдамба дүү маань. Тэр биднийг Түйн голоо өгсөж нэг угтана, Түйн голоо өргөж нэг угтана. Түүний сэтгэл гэж сүү, сүү.
...Нандин хайраа дэлгээстэй
 Нээрэн л Түйн голынхоо хөл гижигдсэн ногоон ширгэн дээр нь хөлбөрч, цэцгийг нь тасдаагүй Батдамбын хүүхэд насны бодлоос үүдэн энэ шүлэг төрсөн. Хонгор нутагтаа хайртай уран бүтээлч хадаг шиг сэтгэлээ дэлгэж ийм сайхан дуу бүтээсэн. Бид хоёр байгаль хамгаалах сэдэв дээр их тохирч, санал бодлоо солилцож явах.  
Одоогоос тав, зургаан жилийн өмнө МҮОНРТ уран бүтээлийн өдөрлөг хийхэд Батдамба сэтгүүлч бид хоёр танилцан, Өлзийт, Шийртийн голын үржил шимт сав газрыг хоосолж байгаа гадаад, дотоодын “луйварчид”-тай “гар тулаан”-д орсон юм. Үг, үзэг хоёроос өөр зэвсэггүй ч  ард түмэндээ үнэн мөнийг хүргэсэн нь бид хоёрын ялалт байсан. Дараа нь тэр аймгийнхаа төв талбайд улсын баатрынхаа хөшөөг алтны луйварчдын мөнгөөр барилаа, даанч дээ манай удирдлагууд гээд халаглаж явсан. Тэр уул уурхай, удирдлага хоёрт халтай болохоор Баянхонгорын дарга нар түүнээс жаахан жийрхдэг юм.  Батдамба ууланд нь сарлаг хуухирсан, усанд нь загас хөвсөн Эрдэнэцогтын хүн. Хониныхоо бэлчээрт “чулуун шатар” өрж, хотныхоо захад цахилдаг сүлжиж тоглож өссөн энэ бүсгүй “Эх оронч" байхгүй юм бол хэн “Эх оронч" байх юм бэ...

Нийтэлсэн: П.Алтанцэцэг

Түйн голын бүсгүй  
Үзсэн: 3795 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-02-13 07:24
Shn shineleed targan tawtai hawarjij bnui.
Зочин [127.0.0.xxx] 2019-02-11 18:38
Миний эгч чинь үнэхээр мундаг сайхан эмэгтэй шүү
Зочин [127.0.0.xxx] 2019-02-11 18:19
Мундаг шүү Батдамба эгч минь. Хаа ч уулзсан сэтгэлээ дэлгээд сайн сайхныг уудлан ярьдаг, цайлган сайхан сэтгэлтэй тандаа сайн сайхныг хүсье.
Заяа [202.70.34.xxx] 2017-05-17 13:10
Сайхан сайхан, хаа нэг ийм зөв бодол, зөв үйлдэлтэй эгэл даруухан хүмүүс байх. Тэд эх орноо аварна гэж цээжээ дэлдэгчдээс тэс өөр...
43.228.130.xxx [43.228.130.xxx] 2015-12-22 15:19
MUNDAG HUN SHUU DEE ENE GECH MAANI
Зочин [202.179.31.xxx] 2017-05-17 13:40
Баярлалаа
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-12-21 18:02
Энэ эмэгтэйг танина. Сайхан эгч шүү

Бидэнтэй нэгдээрэй