Шууд Chart

Онон голын сав газарт олгосон тусгай зөвшөөрлийг иргэд эсэргүүцэж байна

2015-12-22 16:29:54

“Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл" ТББ-ынхан  Уул уурхайн сайдыг  огцрохыг шаардаж улс төрийн суулт зарлалаа. Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас Хэнтий аймгийн Батширээт сумын Онон голын сав газарт урт нэртэй хууль зөрчиж ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосныг тэд ийнхүү эсэргүүцэж байна гэж тайлбарлалаа.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хууль зөрчин замбараагүй олгосноос үүдэж байгаль орчинд их хохирол учирч байна. Онон голын сав газарт өнгөрөгч наймдугаар сард “Гутайн даваа” компани тусгай зөвшөөрөл авчээ.  80-н хувийн гадаад хөрөнгө оруулалттай тус компаний ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлахыг шаардаж байна гэж "Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл" ТББ-ын тэргүүн н.Бээжин хэллээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Онон голын сав газарт олгосон тусгай зөвшөөрлийг иргэд эсэргүүцэж байна   
Үзсэн: 1239 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2015-12-23 08:55
Онон гол, түүний сав газрыг Алтны үндсэн ордны хаягдал, химийн бодиснуудын ууршилт зэргээр хордуулж, Б-ширээт,Биндэр,Дадал,цаашлаад Амар мөрөний бүх ХҮН,МАЛ,АМЬТАН,БАЙГАЛЬ орчин бохирдох аюултайг ЗГ нэртэй авилгалчидад Ард түмэн ойлгуулах цаг нь болж шүү! Онон гол, Гутай, Арангатай чинь миний нутаг шүү.
122.201.31.xxx [122.201.31.xxx] 2015-12-23 01:11
Одоо та нар болно. Уул уурхай байхгуй болгосон. Одоо их мэддэгээ зогсоо
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2015-12-22 23:47
Бидэнд ус хэрэгтэй
59.153.115.xxx [59.153.115.xxx] 2015-12-22 20:48
bat erdene avarga negiig bodoj baigaa biz.deer n songuulid devshih gej baigaa humuus iisheegee l zorij temtseh heregtei bn
109.68.187.xxx [109.68.187.xxx] 2015-12-22 18:48
арай л дэндэж байна даа хэдэн халтар цааснаас болж уух усгуй болох нь дээ.
84.128.163.xxx [84.128.163.xxx] 2015-12-22 18:34
Gurvan goliin ehend busdiin hul buu gishguul gedeg zugeer neg ug bish shuu
223.62.213.xxx [223.62.213.xxx] 2015-12-22 18:04
Muu novshnuud mini onon mornoor oroldoj baij uhev de
59.153.115.xxx [59.153.115.xxx] 2015-12-22 17:48
orhon gol ulaanaar urssaar baigaa,bid dulii tor zasagtaa handsanaas baigal nuuriig bohirduulj baigaa gedeg utgaar n oros uls putinaas demjleg huseh n hamaagui deer.manai dulii godiluud mungunii toloo ehiigee alsan ch chadna
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2015-12-22 17:12
Энэ хөдөлгөөний үйл ажиллагааг дэмжинэ ээ.Та бүхэн авлигчдын гараас эх орныхоо байгалийг аварна. Жирийн иргэд үүнийг чинь талархана. Эрх баригч АН-ын авлигчдыг цээрлүүлэх болно.
124.158.107.xxx [124.158.107.xxx] 2015-12-22 17:07
Naad zuwshuurluunhuu asuudlig ATG-r shalguulah heregtei shvv dee. Uul uurhain yam bolon Ashigt maltmalin Kadastrin heltsiin darga nar huuli zurzij olgoson gej olon hvn yaridag yum
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2015-12-22 17:00
Зөв байна. Унаган байгалаа хадгалж, үр хойчдоо үлдээе
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2015-12-22 16:59
Энэ зөвшөөрлөө одоо больчихож болохгүй байгаа юм байх даа. Өмнөх өгсөн зөвшөөрлийн гайгаар эх орон, газар нутгий минь хөрсийг тэр чигээр нь эргүүлээд самраад хаячихсан байхад дахиад өгөөд байгааг ерөөсөө ойлгохгүй юм.
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-12-22 16:55
Гаднын гар хөл бологсдоос эх нутгаа хамгаалах нь зөв, Онги гол хөдөлгөөний Мөнхбаярын гавьяа бол Онгийн гол, Улаан ннурыг аварсанд байгаа шүү, хийсэн юмтай , хэлэх үгтэй хүн шүү

Бидэнтэй нэгдээрэй