
МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Ломбын Нямаа өнөөдөр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ. Монголын утга зохиолд Хан Хэнтийн яруу найргийн дэг сургуулийг бий болгосон ч гэж хэлж болохоор эл эрхмийг энэхүү шагналд нэрээ мөнхөлж байхыг харах ахуйд найрагт дуртай олон түмэн алга ташин бахдаж байна. “Их засаг” их сургуульд багшилдаг тэрбээр Японы алдарт зохиолч М.Башёгийн “Насаараа бичээд таван сайхан шүлэг бичсэн бол жинхэнэ яруу найрагч. Харин арван сайхан шүлэг бичсэн бол гайхамшигт яруу найрагч мөн" гэдэг үгийг хэлэх дуртай. Тиймдээ ч өөрөө их л чимээгүй алс гэрэлтэж байгаад час гэсэн ном боочихсон байдаг гэж үеийн нөхөд нь бахархдаг юм.
Ломбын Нямаа Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн боллоо | ||
Үзсэн: 736 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.