
Монгол орны усны сав газрын захиргаа хоёр дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Тус захиргаа байгуулагдсан даруйдаа усны тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж УИХ-аар батлуулсан юм. Ингэснээр хамгийн гол нь ямар нэг байдлаар аль ч гол, мөрөн, нуур сав газрын ус бохирдлоо гэхэд эргээд хүлээх эзэнтэй, хүлээлгэх хариуцлагын системтэй болсон гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Гэхдээ цаашид Усны тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулахаас гадна дагаж мөрдөх журманд нь өөрчлөлт оруулах хэрэгтэй гэлээ.
Энэ жил Монгол орны усны нөөцийг тогтоох, Усны тухай хуулийн хэрэгжилтийг үнэлэх зорилгоор Монгол орны сав газрын захиргаадын нэгдсэн хоёрдугаар зөвлөгөөнийг зохион байгуулсан. Эндээс Монгол орны усны нэгдсэн менежментийг тодорхойлж гаргасныг тэрээр мөн тодотголоо. Монгол орны Усны сав газрын удирдлагын хэлтсийн дарга н.Түвшинбаяр ярьж байна.
Монгол орны усны сав газрын захиргаа ажлаа дүгнэлээ | ||
Үзсэн: 495 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.