Шууд Chart

"Дурлал дуудсан шинэ жил” цэнгүүн боллоо

2015-12-29 16:26:53

Шведийн Вант улсад жил бүр уламжлал болгон зохиодог монголчуудын төв Шинэ жилийн цэнгүүнийг "Дурлал дуудсан шинэ жил” нэртэйгээр 2015 оны 12 дугаар сарын 24-нд зохион байгуулжээ. Тус цэнгүүнийг Монгол Улсаас Шведийн вант улсад суугаа Элчин сайд З.Алтай нээн үг хэлснээр ёслол төгөлдөр эхэлж, мэргэжлийн дуучин, бүжигчид, мөн авьяаслаг залуусын мэндчилгээгээр үргэлжилсэн юм. 

Шведийн Вант улсад ажиллаж амьдарч буй монголчуудын төв Шинэ жилийн баярын нэг онцлог нь 2015 оноо амжилт бүтээлээр дүүрэн үдэж буй Монгол Улсаа Шведэд сурталчилсан спортын өсөх ирээдүйтэй залуу тамирчид болон Европын Монголчуудын аварга шалгаруулах тэмцээнд амжилт үзүүлсэн ахмад тамирчид, Монголчуудынхаа төлөө тодорхой хэмжээний гэгээн үйлс бүтээн яваа хүмүүсээ тодруулан шагнаж урамшууллаа. Уламжлалын дагуу энэ оны шилдгүүдээ ч мөн адил тодруулан шагнаж урамшуулсан байна.

"Дурлал дуудсан шинэ жил" цэнгүүнд ирсэн зочдын дунд уламжлал ёсоор азын сугалаа явуулж, азтанг шалгаруулав. Зохион байгуулагчдын зүгээс бэлдсэн 32 инчийн "Phillips" зурагт, "Монгол Алтай карго АВ"-ын нэрэмжит Монгол Улс руу 50 кг ачаа үнэ төлбөргүй явуулах эрхийн бичиг гэх мэт бусад олон жижиг шагналаар шагнаж урамшуулсан байна. Швeд улсад ажиллаж амьдарч буй монголчуудын 2015 оноо үдэн, ирж буй 2016 оноо угтан авах Шинэ жилийн цэнгүүн ийнхүү хөгжөөнт тоглоом, дуу хуур, он оны диско бүжгийн аяар ирсэн зочдоо цэнгүүлж нэгэн оройг хөөр баяр дүүрэн өнгөрүүллээ. 

Энэ дашрамд хамтран ажилласан хөтлөгч Энхманлай, Март DJ Нямбаяр, зурагчин Алдар, зураглаач Даржаа, Урлагийн багийн нийт бүрэлдэхүүндээ, мөн арын албаны бүхий л ажилд тусласан хүмүүстээ зохион байгуулагчдын зүгээс баярласан талархсанаа илэрхийлж байна. Уг шинэ жилийн баярын ерөнхий зохион байгуулагчаар Швед дэх Монголчуудын Үндэсний холбоо ажиллажээ. Харин хамтран зохион байгуулагчаар Монгол Улсаас Шведийн вант улсад суугаа Элчин сайдын яам, MGL Спорт клуб,  ОД спорт клуб, Төгсбилэгт төв оролцсон байна.

Та бүхэндээ ирж буй шинэ ондоо аз жаргалтай эрүүл энх байж амжилт бүтээлийн олз омог дүүрэн байхыг хүсэн ерөөе.















































Нийтэлсэн: Р.Слава

"Дурлал дуудсан шинэ жил” цэнгүүн боллоо  
Үзсэн: 2281 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй