Шууд Chart

Эзэндээ ээлтэй Эрчмийн хар ямаа

2016-01-05 12:33:27

-Эзэн Зоригоо, эрин зууны “Бар” ямаа хоёр- 

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд би анх удаа очлоо. Надад хилийн чинад, далайн орон үзсэнээс нэг суманд очиход эх орны минь үзэсгэлэнт байгаль, нүүдэлчний хаана ч давтагдахгүй их түүх соёл, хүнс цагаан идээгээ бэлтгэх өвөрмөц арга, ёс уламжлал энэ бүхнийг аргалын цэнхэр утаа нь зурж угтах шиг болдог.

Телевизийн нэвтрүүлэг хугацаанд яс баригдаж хийгддэг, тайлбарыг нүдэндээ зурж бичдэг онцлогтой. Ямар ч сонины том сэтгүүлчид үргэлжилсэн зохиолын хэлбэрээр телевизийн текстийг гаргадаг. Тэд цомхон, цохилттой дүрслэлтэй телевизийн тайлбар текстийг тааруухан бичдэг атлаа байнга радио телевизэд муу сэтгүүлчид ажилладаг гэж “миална”. Тэгсэн мөртлөө зураг авалт, эвлүүлэг, хөгжим, дуу оруулалт гээд телевизийн нэвтрүүлгийн шат дараалсан ажлаас ёстой залхаж дуусна.

Харин надад бол нэг хүнтэй хаана ч юм кофе хувааж ууж суугаад, дуу хураагуурт яриаг нь буулгаад, орой нь эвлүүлж бичээд шидчихдэг сонины “сэтгүүлчинцэр”-ийн ажил  даанч амархан юм шиг санагддаг. Иймэрхүү маягаар бие биенийхээ ажлыг үл ойлгон, “миалалцаад” байвал  болох л байх. Аль нь ч өөр өөрийн онцлогтой бүтдэгийг орон нутгийн сонины тугалган үсэгнээс Олон нийтийн радио телевизийн радиод, телевизэд сэтгүүлчээр ажилласан ахмад сэтгүүлч миний бие жаахан, жаахан гадарлах юм. 

Телевизийн нэвтрүүлгийн цаг хугацаанд баригдаад зарим нэгэн зүйлийг дутуу гаргачихаар нэг л харамсалтай. Сонинд бичихээр урдаас мөнгө нэхнэ. Олон голын бэлчир буюу Сэлэнгэ ижийн эхэнд, яг зураг мэт байгаль дунд Төмөрбулаг сумын малчин, Аймгийн аварга Зоригоогийнх өвөлжиж байна. Харахаас сэргэлэн энэ залуу хар нялхаараа их зовлон үзсэн аж. Нэг л өглөө гурван дүүтэй нь түлшинд явсан ээж нь улаан галзуу үерт нэг дор дайрагдан урсаж, Зоригоо  ээж ч үгүй, гурван хөөрхөн дүүгүй болж хүрлийж харласан царайтай аавынхаа харцан дор хүн болов.

Энэ аймшигт явдалд гашуудаж явсан аав нь тавхан жилийн дараа ертөнцийн мөнх бусыг үзүүлж, эгзэгтэй, ээдрээтэй 18-хан насандаа Зоригоо хүү дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу зовлонг алдхан биеэрээ амсав. Эгшиж уйлсан, элчилгүй саарал өдрүүдийн уртыг хэлэх үү. Арван найман нас гэдэг хаашаа л бол хаашаа холбирох исгэлэн халуун нас. Ангирын дэгдээхэй шиг гурван хөөрхөн дүү, ааш дөлгөөхөн ээжийгээ зүүдэндээ харж, зүрхэндээ хадгалсаар, баяртай, гунигтай борхон өдрүүд ээлжилсээр 25 настай золгож нутгийн бүсгүй Навчаатай ханилан сууж, гурван хөөрхөн хүүхдийн эцэг, эх болов.

Золоор сайхан хадмууд заяаж, аавын оронд аав, ээжийн оронд ээж болсон хоёр буурал түшив. Хатуужилтай, ухаантай хүн хойшоо харж амьдардаггүй юм байна. Ургуулж, ухаарч чадвал амьдрал ийм баян. Эднийх тохилог сайхан байшин барьж. Энэ хавьд Зоригоогүй юм алга. Тул загас хамгаална Зоригоо, чонын авд мордоно Зоригоо, гурил, гутлаар дутлаа гэхэд Зоригоог л зорих юм. Өөртөө зорилго тавьсан өнчин хүү ийм л зангарагатай нэгэн болж, нутаг орныхоо ард түмний төлөө зүтгэж явах. Малчид ер нь дотогшоо улс. Зоригоо ч адилхан. Телевизийн дуран хараад үг хэл нь цэгцэрдэг их хурлын гишүүдэд байдаг “авьяас” их сүргийн эзэн бүхэнд заяагаагүй болохоор эвийг нь олж байж хэдэн үг амнаас нь унагана. Сүү, ноолуурын чиглэлийн хар ямаа нь эдний амьдралыг нь тэтгэнэ.

...Эрчим омгийн хар ямаа
Эрин зууны Бар ямаа
Асгатай уулын Хар сарлаг
Алт нөмөрсөн Ногоон доллар ...
гэж нутгийн найрагч Эрчмийн хар ямаагаа магтаж. Энэнээс цааш, энэнээс өөр мэргэн хэлнэ гэж юу байхав. Зоригоог сум орон нутаг нь Улсын сайн малчны зэрэг зиндаанд тодорхойлсон байна лээ. Улсын сайн малчин болохоор нь хөрөг найрууллыг нь хийж таарна. Зорилготой, зоригтой Зоригоо гэдэг энэ залуу их хол явна даа.        

Нийтэлсэн: П.Алтанцэцэг

Эзэндээ ээлтэй Эрчмийн хар ямаа   
Үзсэн: 3910 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
128.153.145.xxx [212.47.254.xxx] 2016-01-10 04:06
пад хар ч юм уу хар пад ч юм уу
59.153.112.xxx [59.153.112.xxx] 2016-01-08 12:43
asdfasdf
59.153.112.xxx [59.153.112.xxx] 2016-01-08 12:41
asdfafasdf
94.242.246.xxx [94.242.246.xxx] 2016-01-08 12:30
босоо улаан хов базаж хор найруулан байж олж авсан шагналынхаа мөнгөөр хашаа байшин авч орох орон оочих цайтай болсон хүн. хэд гурван үг холбох гэж архиа уун онгодоо дуудан дуудан байж бичнэ.
199.127.226.xxx [94.242.246.xxx] 2016-01-08 01:20
энд нэг хүний амьдралыг бичихэд радио телевиз сонин сэтгүүлийнхэн бие биеэ үгүйсгэдэг тухай бичих утга учир юу юм бэ? үүгээрээ юу хэлэх гээд байгаа юм бэ?
199.127.226.xxx [212.47.246.xxx] 2016-01-08 01:20
энд нэг хүний амьдралыг бичихэд радио телевиз сонин сэтгүүлийнхэн бие биеэ үгүйсгэдэг тухай бичих утга учир юу юм бэ? үүгээрээ юу хэлэх гээд байгаа юм бэ?
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2016-01-06 14:55
Сонинд олон сайн сэтгүүлч байдгийг үгүйсгээгүй ээ. Аян замын уртад архи ч яахав байдаг л юм. Харин хаанаас хэзээ мөнгө нэхсэнийг баримтаар нь гаргаарай
37.220.35.xxx [5.199.130.xxx] 2016-01-06 14:27
монгол телевиз архи мөнгө нэхдэг авгайг зайлуулаач
112.72.12.xxx [112.72.12.xxx] 2016-01-06 09:54
chadwartai sain setgvvlch bnlee
109.201.154.xxx [176.61.147.xxx] 2016-01-05 17:35
burhangui gazar'n bumba galzuurnaa gej
109.201.154.xxx [109.201.154.xxx] 2016-01-05 17:32
huurhii zailuul
37.220.35.xxx [146.185.135.xxx] 2016-01-05 15:46
энд хэдэн юм холбож бичихэд яая гэж ядчихсан ядуу сэтгэлгээтэй , яаж ч хичээгээд ядуу сэтгэлгээ нь өөрчлөгдөхөөсөө өнгөрсөн ахмад сэтгүүлчинцэр
66.230.230.xxx [66.230.230.xxx] 2016-01-05 15:26
ахмад сэтгүүлч босоо улаан юм биз дээ ха ха

Бидэнтэй нэгдээрэй