Шууд Chart

Гурилын үнэ тогтвортой байна

2016-01-07 11:38:22

2016 оны эхний долоо хоногийн ажиглалтаар нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 760-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Таван-Эрдэнэ”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.


Гурилын үнэ тогтвортой байна  
Үзсэн: 806 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.70.34.xxx [202.70.34.xxx] 2016-01-07 16:16
дан шулаачид бдаг
202.70.34.xxx [202.70.34.xxx] 2016-01-07 16:13
хотод идэх уух юмны үнэ хамаагүи хямд хөвсгөл аимагт 1кг гурил 1500 аас 2200 бна лээ.араи дэндүү бга биз .захынхна гурил мах уб аас илүү юм бналээ. яаж амьдардаг юм бүү мэд араил юмаа.
202.70.34.xxx [202.70.34.xxx] 2016-01-07 16:13
хотод идэх уух юмны үнэ хамаагүи хямд хөвсгөл аимагт 1кг гурил 1500 аас 2200 бна лээ.араи дэндүү бга биз .захынхна гурил мах уб аас илүү юм бналээ. яаж амьдардаг юм бүү мэд араил юмаа.

Бидэнтэй нэгдээрэй