Шууд Chart

Шведээр аялацгаая: "Bjorn Borg" брэнд

2016-01-12 07:22:34

Энэ мэдээж энэ улсад ажиллаж амьдарч байгаа манайхны сонирхлыг татах байх хэмээн бэлтгэн орууллаа. Стокхольм хотод дүүрэг болгонд түүний дэлгүүр тааралдана. Харин эзэн нь зартай тамирчин байж...


№1 теннисчин Бьорн Борг ба "Björn Borg" брэнд


Иргэншил: Швед
Амьдардаг газар: Монако
Төрсөн өдөр: 1956-06-06
Төрсөн газар: Стокгольм, Швед
Өндөр: 180 см
Жин: 77 кг
Карьер: 1973-1993
Шагналын хэмжээ: 3 655 751

• Жинхэнэ нэр Бьорн Руне Борг /Björn Rune Borg/ Шведийн мэргэжлийн, дэлхийн №1 теннисчин байсан
• Мэргэжлийн тэмцээнд 1973 оноос оролцож эхэлсэн. 77 томоохон тэмцээнд түрүүлсэн
• 1977-08-23-нд №1 теннисчинээр тодорч энэ алдрыг 109 долоо хоног хамгаалсан
• Францын нээлттэй тэмцээний зургаан удаагийн аварга /1974, 1975, 1978, 1979, 1980, 1981/
• Уимблдоны таван удаагийн аварга /1976, 1977, 1978, 1979, 1980/
• Америкийн нээлттэй тэмцээнд дөрвөн удаа финальдсан
• 1979 болон 1980 оны Мастерсийн цомын эзэн

• 1975 онд Шведийн шигшээ багийн хамт Дэвисийн цомыг хүртсэн
• 18 нас хүрээгүй байхдаа Италийн хамгийн залуу аварга болсон бол хоёр долоо хоногийн дараа Францын залуу аварга болж байв.
• 1983 онд зодог тайлахаа мэдэгдсэн ч 90-ээд оны эхээр эргэж талбайдаа ирэхийг оролдсон
• Харин сүүлийн гурван жил нь нэг ч тэмцээнд ялж чадаагүй бөгөөд 1993 онд "Кремлийн цом"-д Оросын Александр Волковт ялагдсаныхаа дараа их спортод "баяртай" гэжээ
• Бьорн Борг 27-тойдоо тэтгэвэрт гарсан

• Анхны эхнэр нь теннисчин Мариана Симанеска бөгөөд удалгүй салсан
• Салалтын шалтгаан нь модель Яники Бьорлинг гэх бүсгүй Боргийн нууц хүү Робинийг төрүүлсэн дуулиан байлаа
• Дараа нь тэрээр 1989-93 онд италийн дуучин Лоредана Бертетэй "сохроор гэрлэсэн" гэдэг
• Харин одоогийн найз бүсгүй Патрица Остфельд түүнд хүү төрүүлж өгөөд байгаа
• Бьорны хувьд Fila Bjorn Borg хэмээх өөрийн нэрийн худалдааны тэмдэгтийг эзэмшдэг

• Björn Borg АВ /World Brand Management-WBM/ нь Шведээс гадна дэлхийн есөн оронд салбартай.
• WBM нь 1997 оноос Björn Borg гэх нэрийг албан ёсоор эзэмшиж бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлсэн
• дотуур хувцас, гутал, шил шаазан, үнэртэн үйлдвэрлэдэг. эдгээрээс олон улсын хэмжээнд томоохон зах зээлийг эзэлсэн нь дотуур хувцас аж
• 1987 онд олон улсын теннисний алдарын танхимд "залагдсан"
• 2003 онд Бьорн Борг ахмадын тэмцээнд оролцож залуу насны мөнхийн өрсөлдөгч нь байсан Жон Макинрой, Жимми Коннорс нартай халз үзсэн аж
• Боргийн эртний анд, менежер асан Ларс Скарке түүний тухай "Ялагч бүхнийг алддаг" хэмээх ном бичжээ.

Нийтэлсэн: Р.Слава

Шведээр аялацгаая: "Bjorn Borg" брэнд  
Үзсэн: 1786 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй