Шууд Chart

Их хүйтэн олон хоног үргэлжилвэл өвөлжилт хүндэрч болзошгүй

2016-01-14 15:39:34

Онцгой байдлын ерөнхий газар болон цаг уурын байгууллагаас энэ сарын Онцгой байдлын ерөнхий газар болон цаг уурын байгууллагаас энэ сарын 15-16-ны өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, салхи 12-14 м/с хүрч цасан шуурга шуурах бөгөөд 15-ны өдрөөс хүйтний эрч чангарч Идэр, Тэс, Отгон, Хүрэн бэлчир, Дархадын хотгороор 42-48 хэм, өдөртөө 28-34 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 23-28 хэм хүйтрэхийг анхааруулж байгаа.

Өнөөдрийн байдлаар 16 аймгийн 50 сум “Цагаан зуд”-тай, 20 аймгийн 120 сум “Цагаанаар зудархуу” байна. Цаашид цас орж, их хүйтэн олон хоног үргэлжилснээс өвөлжилтийн нөхцөл байдал улам хүндэрч болзошгүй юм.

Нийт нутгаар хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан иргэд, бүрэн бус техник хэрэгсэлтэйгээр холын замд гарахгүй байх, зайлшгүй аян замд гарах тохиолдолд автомашин техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, дулаан хувцаслах, халуун хоол хүнс базаах, шатахууны нөөцтэй явах, малчид малтайгаа уруудах, төөрөх, осгох зэрэг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт орхихгүй байх, малд явуулахгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд хариуцлагатай эргүүл томилон ажиллуулах, дулааны шугамын хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх зэрэг  арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Мөн хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан иргэдийн хэт галлах, пийшин зуухны буруу галлагаа зэрэг санамсар болгоомжгүй байдлаас шалтгаалан гал түймрийн гаралт ихсэх, цас орж замын халтиргаа, гулгаа үүсч, зорчих хөдөлгөөнд саад учрах, зам даваа хаагдах, иргэд цасанд боогдох зэрэг эрсдэл учирч болзошгүй тул иргэд цаг агаарын мэдээллийг тогтмол сонсох, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, заавар зөвлөмжийг ахуй, амьдралдаа хэрэглэн болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

 


Их хүйтэн олон хоног үргэлжилвэл өвөлжилт хүндэрч болзошгүй   
Үзсэн: 552 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй