
Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 17. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 08. Адъяа гараг. Шийдэм одтой, Есөн улаан мэнгэтэй, шар нохой өдөр. Өдрийн барилдлага: Хүчин төгсөх. Шүтэн барилдлага: Хурьцахуй. Өдрийн наран 8 цаг 30 минутад мандан, 17 цаг 20 минутад жаргана.
Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Амин хувийнхаа тав тухад хэтэрхий анхаарснаас эргэн тойрныхондоо анхаарал тавихгүй байх вий. Үүнийгээ биеэ муудаж, бусдын анхаарал халамжийг авах шаардлагатай болсон үедээ ухаарч мэднэ. Иймээс ойр дотныхондоо болон өөрийнхээ эрүүл мэндэд анхаар. Танд биеийн хүчний ачаалал хэрэгтэй байна.
Үхэр (4/20-5/20)
Дотны хүмүүс тань тав тухтай байдлыг бий болгож гэр орны ажилд гүн гүнзгий оролцуулахгүй. Дулаан хувцасла. Хайхаар төлөвлөсөн их цэвэрлэгээнийхээ төлөвлөгөөг гарга. Зарим нэгийг нь одоо эхэлж болно. Илэн далангүй мөн дулаан уур амьсгал таны харилцааг дээшлүүлж өгнө. Хуучны найзууд тань таныг дурсах болно. Гэнэтийн олон зүйлс таныг хүлээж байна.
Хамтатгах (5/21-6/21)
Сэрэмжтэй байх өдөр. Санхүүтэй холбоотой асуудалд анхаарал болгоомжгүй байснаас болж нэлээд алдагдалд орох магадлалтай. Дэлгүүр зах гээд хаана ч худалдаа хийсэн бай авсан бараа, мөнгө төгрөгөө сайтар шалгахыг зөвлөж байна. Хосууд цуглуулсан мөнгөө хэрхэн зохицуулах талаар сайтар ярилцаж, чухам юу хэрэгтэй байгаа гэдгээ олж мэд. Хүмүүстэй шинээр холбоо тогтоосноор таны танилын хүрээ тэлж, үйлчлүүлэгчийн тоо нэмэгдэнэ.
Мэлхий (6/22-7/22)
Өдрийн эхлэл хүндхэн байна. Санхүүгийн хүрээнд дараалсан олон сөрөг үйл явдлууд үүснэ. Гэсэн ч мөнгө санхүүгийн тал дээр ухаалаг шийдвэр гаргаж чадвал байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлэх боломж байна. Танд хандсан хүмүүсийн гуйлтыг зөвшөөрөх үгүйгээ сайтар тунгаан бодох хэрэгтэй бөгөөд магадгүй эрсдэл хаана ч хэдийд ч гараад ирж болдгийг санаарай.
Арслан (7/23-8/22)
Өнөөдөр таны хувьд цасан уул нурах мэт аюул түгшүүр бүхий өдөр. Сэтгэлдээ байгаа зүйлээ хэн нэгэнтэй хуваалцахгүй бол гутранги өвчин таныг нүүрлэхэд бэлэн байна. Хайр дурлалт хосууд бусдын нөлөөнд автаж бие биенээ гомдооҗ болзошгүй тул сэтгэлээ онгойтол сайн ярилцахыг зөвлөж байна. Ингэж чадвал учирч буй эрсдэлээс өөрийгөө болон хайртыгаа аварч байна гэсэн үг.
Охин (8/23-9/22)
Ихэнх хүнд хариуцлагатай өдөр байна. Болж буй нөхцөл байдлыг дүгнэж цэгнэх нь хамтрагчийн тань анхааралд хүрч гайхалтай амжилтад хүрнэ. Ажил дээр маргаан гарч болзошгүй. Уран бүтээлийн эрэл хайгуул хийж, ямар ч аргаар хамаагүй өөрийгөө илэрхийлэхийг хүснэ. Сарын эхээр хийсэн ажлынхаа үр дүнг тооц. Шинэ зорилгоо тодорхойл. Ирээдүйн төлөвлөгөөгөө боловсруул. Үзэл бодлоо хамгаал.
Жинлүүр (9/23-10/22)
Өнөөдөр таны хувийн амьдрал хүссэнээр байхгүй л болов уу. Учир нь өглөөнөөс хойш таны анхаарал нэг л төвлөрч өгөхгүй байгаа бөгөөд энэ нь таны амралтын тав тухыг алдагдуулна. Мөрдлөг мөшгөлөг, уурсан хилэгнэсэн олны үймээнд автах, хордлого, гэмтэл авч болзошгүйг од гаригс анхааруулж байна. Гаргаж байгаа үйлдэлдээ хариуцлагаа сайтар ухамсарлаж өөрийгөө хянан биеэ барьж байвал өлзийтэй. Илбэ, ид шидээр оролдох нь унтаж буй муу хар хүнийг сэрээх аюултай.
Хилэнц (10/23-11/21)
Амьдралын бүх хүрээнд шинийг эхлүүлэхэд таатай өдөр. Өнөөдөр эхлүүлсэн бүх ажил төрөл амжилттай болж өнгөрнө. Толгой эргүүлсэн амжилтууд өөрөө өөрийгөө хуурахад хүргэдэг гэдгийг ямагт санагтун. Санхүүгийн ямар нэгэн нууцыг санаандгүй илрүүлнэ. Орлогын шинэ эх үүсвэр олж магадгүй. Найзуудынхаа үгэнд орж, шинэ үйлдвэрлэлд хөрөнгө оруулахад та алдахгүй.
Нум (11/22-12/21)
Амьдралын бүхий л салбарт үдээс өмнө идэвх эрч хүч буурна. Гэвч үүнд бас сайн тал бий. Сарын турш амжуулж чадаагүй ажлаа гүйцээ. Ажил хэрэг санаа бодлоо цэгцлэхэд энэ боломжийг ашигла. Найзууд тань сайхан санал гаргаж хамтрахыг ятгаснаар энэ нь танд баяр хөөр авчрах болно. Гэсэн хэдий ч зугаа цэнгэлдээ хязгаар тавих хэрэгтэй.
Матар (12/22-1/19)
Өөрийн үзэл бодол сонирхлоо хамгаалан тэмцэх өдөр. Өнөөдөр таны үйл ажиллагаа, санаа бодол тогтсон хэв журамтай зөрчилдөнө. Бусдыг бүү аялдан дагалд. Ажил дээрээ мөн гэртээ нэр хүндээ хамгаал. Төлөвлөгдөөгүй зарлагаас болж таны түрийвч нимгэрэх тул арвич хямгач бай. Эцэг эхчүүд үр хүүхдүүдийнхээ амжилтаар бахархана.
Хумх (1/20-2/18)
Нөлөө бүхий, сонирхолтой хүмүүстэй танилцана. Орой нь задгай зуухны дэргэд нууц шүтэн бишрэгчтэйгээ суух болно. Үүнд багагүй мөнгө зарцуулна. Амрахад тохиромжтой үе боловч санхүүгийн хэмжээгээ мэдэж хөнжлийнхөө хэрээр хөлөө жий. Энэ үед гаргасан зарлагаас болж нэлээд хугацаанд харамсаж магад.
Загас (2/19-3/20)
Зочид хүлээн авахад таатай өдөр. Тэд хөл үймээнтэй байх боловч танай гэрийн уур амьсгалыг найрсаг, дулаан болгоно. Өнөөдөр таны сэтгэл санаа гэгэлзээд байвал шууд асуудлыг шийдэх гарцыг хайж олохыг зөвлөж байна. Настай хамаатнууд амьдралын үнэт зөвлөгөө өгнө. Гэр бүлд удаан хуримтлагдсан өөрчлөлтөө хийх өдөр. Үүнийг ахмад настай хамаатнуудтайгаа хамтран хийвэл зүгээр.
Өнөөдрийн зурхай /2016.01.17/ | ||
Үзсэн: 411 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.