Шууд Chart

Нарийн ширхэгт тоосонцор тав дахин их байна

2016-01-18 14:41:50

Агаарын бохирдлын хэмжээ өнөөдрийн байдлаар Амгалан, Баруун дөрвөн зам орчим хамгийн их бохирдолттой байна. Толгойт, МҮОНРТ, Бөхийн өргөө орчмоор их бохирдолттой бол Нисэх, "Мишээл экспо" орчимд бага зэрэг гэж гарчээ.  Манай улсын агаарын чанарын стандартад зааснаар нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ 50 микрограммд хүрвэл хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө гэжээ. Гэвч нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ өнөө өглөөний 09:00 цагийн байдлаар 257 микрограмм куб хэмжээтэй гарсан байна. Энэ нь стандарт хэмжээнээс даруй тав дахин их хэмжээ юм.

Өөрөөр хэлбэл, хүн амын эрүүл мэндэд маш аюултай нөлөө үзүүлж байгааг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Орчны эрүүл мэнд, хор судлалын төвийн дарга Э.Энхжаргал хэллээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нарийн ширхэгт тоосонцор тав дахин их байна   
Үзсэн: 647 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй