Шууд Chart

Шведээр аялацгаая: Эресунний гүүр

2016-01-18 16:04:08

Миний хөтөч нь болсон үүргэвчгүй аялал үргэлжилсээр... Дуусашгүй бас таашгүй аялал байх болов уу. Энэ удаад Шведийн төдийгүй Скандинавын хойг бүр цаашлаад Европын бахархал хэмээгддэг нэгэн гайхалтай байгууламжийн талаар товч танилцуулахаар бэлтгэлээ. Тэр бол... Эресунний гүүр /Øresundsbron/


Координат: 55°34′31″N 12°49′37″E
Нэр: Öresundsbron /швед/
Байршил: Копенгаген (Дани) болон Мальме (Швец) хотыг холбосон
Урт: 7845 м
Өргөн: 23,5 м
Дээд даац: 13.602 т
Нээлт: 2000.07.01
Дезайнер: Jorgen Nissen, Klaus Falbe Hansen, Niels Gimsing, Georg Rotne
Инженеринг: Ove Arup & Partners, Setec, ISC,
Gimsing & Madsen
Өртөг: 2.6 тэрбум Euro

• Өдөрт 17.000 орчим тээврийн хэрэгсэл зорчдог
• Европын авто замын E20 чиглэл болон Эресунний төмөр замын шугамтай холбогдсон
• Төслийг хэрэгжүүлэгч нь Данийн архитектурын Диссинг + Вейтлинг (Dissing + Weitling) фирм
• The Great Belt Fixed Link буюу Эресунний гүүр нь зөвхөн Шведийг Европтой холбоод зогсохгүй Скандинавын хойгийн гол гарц хэмээгддэг
• Швед болон Данид уг гүүрийг эх хэлээрээ Öresundsbron мөн Øresundsbroen хэмээн нэрлэдэг
• түүнчлэн гүүр, арал, нүхэн хонгил бүхий энэхүү цогц байгууламжаа тэд Øresundsforbindelsen болон Öresundsförbindelsen ч гэж нэрлэх тохиолдол бий.

• Бүтээн байгуулалтын ажил нь 1995 онд эхэлж 1999.08.14-ний өдөр дууссан
• Данийн өв залгамлагч ханхүү Фредерик болон Шведийн гүнж Виктория нар гүүрний гол хэсэгт уулзан энэхүү гайхалтай байгууламжийн барилгын ажил дуусаж байгааг зарлаж байв
• Харин албан ёсны нээлтийн арга хэмжээг 2000.07.01-ний өдөр Хатан хаан Маргрета II болон Эзэн хаан Карл XVI Густав нар хүндэт зочидын хамт тэмдэглэжээ. Энэ өдрөөс авто замын зорчих хөдөлгөөн нээгдсэн байдаг
• 2000.06.12-нд 79.871 тамирчин оролцсон марафон /Broloppet, the Bridge Run/ гүйлт уг гүүрээр дамжин Данийн Амагерагаас Шведийн Skåne хотын хооронд болжээ.

• 2005-2007 онд данийн иргэд Шведийн Мальмё хотод хамгийн хямд үнээр орон сууц ихээр худалдан авсан байдаг. Тэд гүүрээр дамжин Дани руу ажилдаа явдаг нь өнөөдөр ч хэвээрээ
• 2007 онд ойролцоогоор 25 сая хүн гүүрээр зорчсоноос 15.2 нь машин болон автобусаар харин 9.6 сая нь галт тэргээр гэсэн судалгаа байна
• Гүүрний нийт жин нь 82000 тонн, урт нь 7845 м
• Баганын өндөр 204 м
• Гүүрний усны мандалаас дээш өндөр нь 57 м
• Архитектор нь Жорж Ротне (George Rothne)
• Гүүр нь хонгилтойгоо Пеберхольм хэмээх хиймэл арал дээр холбогддог
• Drogden хэмээх уг хонгилийн урт нь 4050 м
• Хонгилыг бүтээхэд тус бүр нь 55.000 тонн жинтэй 20 ш төмөр бетон бэхэлгээг ашигласан
• Нийтийн тээврийн галт тэргийг шведийн SJ болон данийн DSBFirst хэмээх компани хамтран эзэмшдэг
• галт тэрэгний шугам нь Копенгаген-Мальмё болон Өмнөд Швед мөн Шведийн Гётеборг, Кальмар хотуудыг холбодог
• Галт тэрэг гүүрээр 20 мин тутамд зорчино. Гэхдээ шөнийн хуваарь нь цаг тутамд...
• Мөн ачаа тээвэрлэлтийн галт тэрэг зорчдог.

• Төмөр замаар галт тэрэг дээд тал нь 200 км/ц хурдлаж болдог
• Швед галт тэрэгний зүүн гарын дүрэмтэй бол Дани баруун гарынх
• Peberholm арал дээр галт тэрэг Данийн стандартад шилждэг
• Гүүр болон хонгилийн бүтээн байгуулалтын нийт өртөгийг 30,1 тэрбум дани крон гэж үздэг /2000 оны ханшаар/
• 2006 онд Шведийн тал 9,45 тэрбум кроныг Мальмё хот дахь төмөр замын тунель бүхий шинэчлэлдээ зарцуулсан аж. Энэ ажил нь 2011 онд дууссан юм

• Тээврийн хэрэгсэл болон түүгээр зорчих төлбөрийг танилцуулья:

Галт тэрэг-105 /швед крон/
Мотоцикл-205
Машин-390
Микроавтобус-780
Кемпер-780
Автобус-1500
Ачааны тэрэг-1080-аас 1620кр

• Төлбөрийг дани крон (DKK), швед крон (SEK), норвеги крон (NOK), евро (EUR), фунт стерлинг (GBP), доллар (USD) болон швейцарь франк (CHF) зэргээр хийж болдог.
• Гэхдээ байнгийн зорчигч 75%-ийн хөнгөлөлт эдлэж болно.

• Эресунний гүүр нь 2011-2019 онд швед-данийн хамтран бүтээсэн "Гүүр" хэмээх сериалийн "гол дүр"-ийг бүтээсэн.
• Энэ гүүр нь Швед болон Европын бусад орныг "Eurovision 2013"-тай холбосон хэмээн тус наадмын билэгдэл нь болж байв.
• Manic Street Preachers хамтлаг 2014 онд гаргасан Futurology цомгийнхоо Walk Me to the Bridge хэмээх дууг энэхүү гайхамшиг болсон гүүрэнд зориулсан гэдэг.

Нийтэлсэн: Р.Слава

Шведээр аялацгаая: Эресунний гүүр  
Үзсэн: 3286 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй