Шууд Chart

Швед орноор аялацгаая: Швед хэл

2016-02-01 09:46:26

Швед хэл гэж юу вэ? Түүнийг хаана хэн хэрхэн ашигладаг вэ? За ийм нэг хэдэн асуултанд товчхоон тайлбар өгөхөөр болжийн.

• Өөрийн нэр: Швед хэл- svenska [ˈsvɛ̂nskâ]
• Тархалт: Швед (9.5 сая), Финланд (290,000), АНУ (70,000), Испани (40,000), Их Британи (30,000), Канад (20,000)
• Төрөлх хэлтний тоо: бараг 10 сая
• Хэлний ангилал: Энэтхэг-Европ, Герман, Скандинав, Эх газрын, Швед хэл
• Бичиг үсэг: Латин үсэг (Швед хувилбар), Рун (13-р зуун хүртэл)
• Албан ёсны хэрэглээ: Швед, Финланд, Олон улсын байгууллага: Европын Холбоо
• Тохируулагч байгууллага:

Шведэд: Språkrådet («Хэлний зөвлөл»), Шведийн академи

Финландад: Kotimaisten kielten keskus («Дотоод хэлний хүрээлэн»)

Эрдэмтэд Швед хэл (svenska)-ийг Энэтхэг-Европ язгууртай Герман салбарын Скандинав бүлэгт багтаадаг. Одоо цагт энэ хэлээр Швед улс болон түүнтэй ойр орших Оланд, Остроботн гэх Финланд улсын хоёр нутгийн 10 сая гаран хүн ярьдаг.

Судлаачид Скандинав бүлэг дотор нь ялгаатай хэдий ч харилцан ойлголцдог Швед, Дани, Норвег гэсэн гурван орны хэлийг Исланд, Фарераас салгаж Эх газрын дэд бүлэгт ангилжээ. Тэрчлэн энэ гурвын өвөг хэлийг "Хуучин Скандинав хэл" гэж хамтатган тоймлодог.

Нийтэлсэн: Р.Слава

Швед орноор аялацгаая: Швед хэл  
Үзсэн: 3065 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй