
Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 15. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын шинийн 8. Сумъяа гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, 7 улаан мэнгэтэй улаагчин туулай өдөр. Өдрийн барилдлага: Идэр. Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй. Өдрийн наран 7 цаг 52 минутад мандан, 18 цаг 05 минутад жаргана.
Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртаднахэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Од эрхсийн нөлөөгөөр таны бүх төлөвлөгөө холилдож, ажил хэрэг тань бүрхэг, замбараагүй болно. Хоолны эсвэл эмийн хордлого болох магадлал өндөр. Таагүй зүйлсээс бусдыг болон өөрийгөө хууран мэхлэх замаар гарахыг бүү оролд. Хожим таны зам дээр дахин том тээг болон хөндөлсөж болно. Таны үйлдэл урдаас хэлж болмооргүй уур уцаартай байх нь гэр бүлийн уур амьсгалыг эвгүйтүүлнэ.
Үхэр (4/20-5/20)
Санхүүгийн үйл ажиллагаа, хурдан шийдэх шаардлагатай бусад аливаа идэвхтэй ажил хэрэгт таагүй өдөр. Санхүүгийн байдал муудах магадлалтай. Эрсдэлтэй алхам хийхээс зайлсхийж, түншүүддээ илүү их итгэл найдвар өг. Аз туршсан эрсдэлтэй ажил хэргийг явуулахад хангалттай сайн цаг үе хэдий ч тэдгээрээс мөнгө санхүүгийн гоц гойд ашиг орлого хүлээж горьдох хэрэггүй. Эргэн тойронд өөрчлөлт хувьсал гарах, шинэ төсөлд шинэ хүмүүс гар бие оролцох боломж бий болно.Та ердийнхөөсөө илүү зүтгэлтэй ажиллаж байгаа боловч даргатайгаа зөрчилдөж магадгүй. Эрүүл мэнд тавгүйтэж болзошгүй.
Хамтатгах (5/21-6/21)
Өнөөдөр тайван сайн өдөр байна. Зарим энэ ордныхон том хөрөнгө, эсвэл хөнгөхөн орж ирж байгаа мөнгөө алдана. Тиймээс маш анхааралтай бай. Зохион бүтээх ажил мэдлэг туршлага хуримтлуулах шинэ ажилд бэлдэхэд тааламжтай өдөр. Оны эхнээс хуримтлуулснаа сайн хямгад. Хамтрагч болон нөлөө бүхий хүний дэмжлэг авах зайлшгүй хэрэг гарна. Хэт их атаархах мөн цочроох, бодлогогүй үйл явдал хийснээр сэтгэл санаагаар унагах эсвэл ойрын хэн нэгнээ гомдооход хүрч болзошгүй. Хуучин найз нөхөдтэйгөө харилцаагаа сайжруулах хэрэгтэй. Энэ нь таны ирээдүйд сайнаар нөлөөлнө.
Мэлхий (6/22-7/22)
Энэ үед та ажил хэргийн ба хайр дурлалын хэлхээ холбоог утсаар интернетээр, тээврийн хэрэгсэл дотор, номын санд бусад олон нийтийн газарт хялбархан тогтоож чадна. Магтаал, бэлэг зэрэг нь ямар ч хэлхээ холбоонд илүүдэхгүй. Эдгээр нь өнөөдөр таны хувьд бусад үеийнхээс ч илүү хялбар байх болно. Cap хуучирч шинэ cap ирэхэд түнш тань бусдын сэтгэл санааны байдлыг тоохгүй байхыг ятгана. Бизнест ашигтай талаас нь хандаарай. Та болон таны түнш бусдыг ойлгож, тайвшруулж чадна.
Арслан (7/23-8/22)
Таны удирдлага солигдсоноос амжилтанд хүрэхийн тулд шинэ мэдлэг шаардагдаж болзошгүй. Хэт өндөр шаардлага бусдад бүү тавь. Үг дуугүй захирагдаж хийсэн ажлаа тоочиж байхыг бүү шаард. Ингэх нь танд таагүй зүйл авч ирнэ. Таны ажлын хамтрагч ажлаар хол явж долоо хоногийн турш ажилдаа ирэхгүй болсны улмаас таны ажил улам их овоорох болно. Ямар ч шаардлага тавьсан хүсч байгаа албан тушаалдаа өргөдөл гаргахаас бүү эмээгээрэй.
Охин (8/23-9/22)
Өглөөгүүр чухал шинэ ажил хэрэг эхлэхэд таагүй. Утасны дуудлага, ач холбогдол багатай яриагаар дүүрэн өдөр. Хайрттайгаа эсвэл хамаатнуудтай нь харьцаа тийм ч таатай бус болно. Хүүхдүүд настай хамаатнууддаа онцгой анхаарал хандуул. Өнөөдөр та ажилдаа мөн амжилт гаргана гэдэгт найдаж болох боловч сайн танихгүй, найдахгүй байгаа хүмүүстэйгээ хамтран ажиллах шинэ төсөлд оролцохгүй байвал сайн байна. Санхүүгийн байдал ялимгүй сайжрах магадлал өндөр байна.
Жинлүүр (9/23-10/22)
Од эрхэс олон ажлыг дуусгах, ашигтай гэрээ хэлэлцээр байгуулах сурлагадаа амжилт гаргахдаа таатай болохыг зааж байна. Хамт олноороо гэрээ хэлэлцээр байгуулахдаа саруул ухааныг удирдлага болго. Зарим уулзалтыг албан бус нөхцөлд явуул. Мөн заримыг нь утсаар амжилттай шийдэх болно. Магадгүй хэлсэн зүйлийнхээ араас хяналт тавихад илүүдэхгүй.
Хилэнц (10/23-11/21)
Боловсролын салбарт ажиллагсад өнөөдөр маш их ачаалалтай байх бөгөөд гэнэтийн таагүй зүйл тохиож магадгүй байна. Үдээс өмнө гэнэтийн мэдээ, адал явдал, ер бусын нөхцөл байдлаар дүүрэн байна. Үүнийг та зөн билэг, өвөрмөц сэтгэлгээгээрээ даван туулна. Гэр бүлийн харьцаа, хувийн амьдралын эерэг өөрчлөлтүүд, шинэ танилуудтай болох зэрэгт маш өлзийтэй сайн. Хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөө. Тэдэнтэй чин сэтгэлийн яриа өрнүүлж, найз шиг нь бай.
Нум (11/22-12/21)
Эрчим хүчний нөөц тань тийм их бус боловч, сүрхий хүндээр өвдтөл дор орохгүй. Амралт, нойрондоо анхаарал тавь. Саруул ухааныг бүхнээс дээр тавьж, бүх зүйлийн хэм хэмжээг тохируул. Тухайн үедээ сайхан мэт санагдан зорилгыг тань мартуулдаг элдэв гаж зуршлаасаа салахыг хичээ. Хардалт сэрдэлт, итгэлгүй хандлага уур бухимдал нь өөрийн дагуулаа гомдоож магадгүй. Эмэгтэйчүүдийн хувьд эрүүл мэнддээ анхаарч: хоолны дэглэм барих, амралт чухал байна.
Матар (12/22-1/19)
Томчууд өсвөр насны хүүхдийн эрхийг боогдуулж, эрх чөлөөг нь хязгаарлах өдөр байна. Энэ ордны хүүхдүүд байгалиас заяасан заргач байдаг тул аливаа зүйлийг өөрийнхөө хүссэнээр хийх гээд байдаг сул талтай. Энэ нь сайн юманд хүргэхгүй гэдгийг сануулж байна. Хуулийн салбарынхан өнөөдөр бичиг цаасны ажлаа түр орхих хэрэгтэй бөгөөд учир нь редакторын алдаа гаргах магадлал өндөр байна. Заавал хийж дуусгах ажил байвал хэсэг завсарлаж дахин үргэлжлүүлэх нь танд хэрэгтэй.
Хумх (1/20-2/18)
Үр дүнтэй ажиллаж, ямар нэг хий хоосон зүйлийн араас хөөцөлдөхгүй байя гэвэл төлөвлөгөө гаргаж ажилла. Тогтсон хуваарь гаргах нь таны бодлыг эмх цэгцтэй байлгахад тусална. Ингэж ажиллах нь хүнд санагдаж байвал энэ талаар тусалж, үлгэр жишээ болох хүнтэй хамт бай. Амьдралдаа сэтгэл хангалуун бус байх нь бүх зүйлд сөргөөр нөлөөлөх болно. Тиймээс бүх асуудлыг сайтар нягталж, амьдралаа хэвийн болгохыг хичээ. Хэдийгээр таны харилцаанд асуудал үүсгэж болох ч зүрх сэтгэлээ дагахыг хичээ.
Загас (2/19-3/20)
Бүхий л талаар сайн өдөр. Хамтын үйл ажиллагаа, шинэ гар урлалд суралцах, уран бүтээл туурвих, шинжлэх ухааны ажил зэрэгт ээлтэй. Од эрхэс урьдын адил таныг ивээж байна. Санхүүгийн байдал дажгүй сайжирна. Тоглоомд хожих, зээлээ буцаан авах, ашигтай наймаа хийх боломжтой. Анзааргагүй хэлэх үг, аль эсвэл сөрөг сэтгэл хөдлөлөөсөө болж догшин ширүүн аашилж болох ба энэ нь ойр дотны хүнтэй харилцах харилцааг ноцтой түвэгтэй байдалд оруулж, бүр цаашлаад дипломат харилцаа холбоог бүрэн таслах түвшинд аваачих болно.
Өнөөдрийн зурхай /2016.02.15/ | ||
Үзсэн: 423 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.