Шууд Chart

Шведээр аялацгаая: Таатай мэдээ-эерэг энерги

2016-02-16 08:20:11

Би хэвлэл мэдээллийн салбарт ажиллаад бараг 20 жил болж байгаан байна лээ. Ихэвчилэн урлаг соёл, эрэн сурвалжлах, гадаад мэдээний чиглэлээр ТВ, радио, сонин, студи сүүлдээ онлайн сайтуудаар ажиллажээ. Ингэхдээ орчуулагчаас мэдээллийн төвийн дарга ч байж.

Харин энэ улсад ирсэнээсээ хойш хэвлэлийн салбарыг нь ихэд сонирхож байгаа. "Амархан" бас үнэлгээ өндөртэй л юм байна лээ. Гол нь хэлийг нь сурах. Гэхдээ наана нь буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдөр ямарч байсан үзэсгэлэнгээ гаргахаар санаа шулуудсан. Бэлтгэл ажил аль хэдийн эхэлсээн. Ингэх нь энэ салбар луу орох нэг шат гэлтэй.

Ингээд мэргэжилдээ ойрхон нэгэн мэдээллийг хүргэхээр болж байх шиг байна. Энэ бол өдөр тутамын бидний сайн мэддэг болсон сонин юм.

• Нэр нь: Metro International
• Төрөл: Нээлттэй хувьцаат нийгэмлэг
• Биржийн листинг: MTROA ба MTROB
• Байгуулагдсан он: 1995
• Байршил: Люксембург
• Чиглэл: Хэвлэлийн бизнес
• Бүтээгдэхүүн: сонин, сэтгүүл
• Сайт: metro.lu
• Metro International нь Люксембургт бүртгэлтэй Шведийн хэвлэлийн компани
• Metro бол долоо хоног мөн өдөр тутамын үнэгүй тараагддаг сонин
• Metro нь рекламаас ашигаа олдог
• 2008 онд концерн Metro International нь дэлхий дээр үнэгүй тараагддаг хэвлэлийн 24%-ийн зах зээлийг эзэлж байв
• Сурталчилгаанаас үндсэн ашигаа олох, сонинг долоо хоног эсвэл өдөр тутамд үнэгүй тараагдах санааг 1992 шведийн сэтгүүлч Роберт Браунерхайльм (Robert Braunerhielm), Пер Андерсон (Per Anderson) нар гаргажээ
• Харин томоохон хөрөнгө оруулагчийг хайсаар 1995 онд П. Андерсон нь Modern Times Group (MTG), Viasat Broadcasting холдингийн харьяа охин фирмээ байгуулж чадав
• 1995 онд MTG холдинг Стокгольмын нийтийн тээврийн компаниас зөвшөөрөл авч чадсанаар хотын төмөр замын өртөө буудал, метронд сонингоо үнэгүй тараах эрхтэй болжээ.
• Стокгольм дахь анхны дугаар нь тэр оныхоо 02.13 өдөр хэвлэлтэнээс гарсан байдаг
• Ингээд Стокгольмоос гараагаа эхэлсэнээс хойш хоёр жилийн дараа Праг, Будапешт, Гётеборг хотуудад хэвлэгддэг болжээ.
• Удалгүй Metro International нь MTG-ийн мэдлээс гарч бие даасан олон улсын чанартай хэвлэлийн компани болон өргөжсөн
• Өнөөдрийн байдлаар Metro International-ийн толгой редакци нь Лондонд байрладаг
• 2013.11 сард Metro International нь Европ, Ази, Хойд болон Өмнөд Америкийн 23 оронд 15 хэл дээр 73 редакцийн өдөр тутамын сонинг тараасан гэдэг судалгаа байдаг
• Metro-гийн өдөр тутамын глобаль уншигч нь 18,5 сая.
• Харин долоо хоног тутамынх нь 37 сая
• Metro нь өдөр тутам 30.000 орчим цэгт тараагддаг
• Тараагдах гол суваг нь:
Нийтийн тээвэр /метрополитен, галт тэрэг, автобус, троллейбус, трамвай/
Ажлын байр, сургалтын хэсэг /төв оффисууд, үйлдвэр, Их дээд сургуулиуд/
Орон нутгийн худалдааны цэгүүд / супер болон гипермаркетууд, худалдааны төвүүд/
Машины хөдөлгөөн ихтэй газруудад гэх мэт
• Metro-г Чили, Мексикт Publimetro харин Унгарт Metropol, Голланд болон Данид MetroXpress гэж нэрлэдэг
• Metro дэлхий даяар тархсан байдал:
1995 Швед /Стокгольм/
1997 Чех /Прага/
1998 Унгар /Будапешт, Гётеборг/
1999 Нидерланд, Финлянд /Хельсинки, Мальмё/
2000 Чили, АНУ, Итали, Грек, Канад /Сантьяго, Филадельфи, Ром, Торонто, Милан, Афин/
2001 Дани /Монреаль, Бостон, Копенгаген/
2002 Франц, Хятад, Өмнөд Солонгос /Парис, Марсель, Лион, Орхус, Гонконг, Сеул, Пусан/
2004 Нью-Йорк, Роттердам, Лазурный берег, Бордо, Тулуза, Лилль
2005 ОХУ, Португали /Санкт-Петербург, Лиссабон, Порту, Страсбург, Амстердам, Генуя, Турин, Ванкувер, Оттава, Болонья/
2006 Бразилия /Сан-Паулу, Эдмонтон, Кальяри/
2007 Мексика /Мехико/
2008 Галифакс, Монтеррей
2009 ОХУ, Эквадор /Москва, Кито, Сантус/
2011 Казань
2012 Новосибирск, Омск
2013 Челябинск, Воронеж, Екатеринбург, Ростов-на-Дону
За ийм л мундаг байна эндхийн мэргэжил нэгтнүүд маань. Бахархав.

Нийтэлсэн: Р.Слава

Шведээр аялацгаая: Таатай мэдээ-эерэг энерги  
Үзсэн: 1911 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй