
Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 21. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын шинийн 14. Адъяа гараг. Үнэг одтой, 1 цагаан мэнгэтэй харагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага: Түлэх. Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй. Өдрийн наран 7 цаг 45 минутад мандан, 18 цаг 17 минутад жаргана.
Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Хайр дурлалын хувьд маш хүнд өдөр. Сэтгэлийн хөдлөл дээд хэмжээндээ хүрнэ. Салалт хагацал, түр зуурын салалт болзошгүй. Гэр бүлийн харьцаа тогтворгүй байна. Хэрэв таныг хэн нэгэн залхааж байвал түр зуур түүнээс холд. Ингэвэл уур амьсгал таатай байдлаар өөрчлөгдөх болно. Энэ өдөр нь ямар нэгэн шинэ нээлт хийх болон шинэ зүйлийг зохион бүтээхэд тааламжтай байх болно. Эргэн тойрны хүмүүстэй харилцах харилцаа маш сайхан, бас тэгээд халуун дулаан байх болно.
Үхэр (4/20-5/20)
Цаашид тус дэм болох хэд хэдэн шинэ хүмүүстэй танилцана. Ямарваа нэгэн үүрэг гүйцэтгэж чадах чадвар, өөрийн зорилгодоо бусдыг татан оролцуулах нөлөөлөл тань амжилт авчирна. Харин таны үйлдлүүд үйл явдлыг бодитоор үнэлж дүгнэсэн байх ёстой. Таныг ажил хэргийн болон санхүүгийн үйл ажиллагаа хүндрэлд орсон үед тусалж байсан найз нөхдөө бүү март. Одоо тэдэндээ хариуг нь барих цаг иржээ.
Хамтатгах (5/21-6/21)
Энэ өдөр танд од гаригийн эрхшээл ивээх болно. Та шударга бай. Хийсэн ажлаа дундаас нь битгий хаяарай, ажил хэрэгтээ нягт нямбай анхааралтай хандаарай. Таныг найз нөхөд чинь уруу татна. Тиймээс та ухаантай байгаарай. Гэрээсээ битгий хол яв. Оройн цагаар гадуур явсны хэрэггүй. Ялангуяа шөнө үдэш гэрээсээ бүү гар. Сайн амарч авах хэрэгтэй. Амралтаа авахыг бод. Нөхцөл байдал танд ашигтайгаар эргэж болно. Энэ үдшийг хайртай хүнтэйгээ өнгөрүүлэх нь таатай нөлөө үзүүлнэ.
Мэлхий (6/22-7/22)
Баяр наадам хамт олны үйл ажиллагаанд уригдах магадлалтай. Таныг маш олон үдэшлэг, бэлэг таашаал хүлээж байна. Та өөрийн хурц оюун ухаанаараа гялалзах болно. Та эргэн тойрны хүмүүсээ анхааралтай ажвал өөрийн шүтэн бишрэгчээ олж харах болно. Ирээдүйн хөрөнгө оруулалтдаа анхаар. Эрсдэлтэй байх боловч та шийдэмгий бус зангаа мартах нь дээр.
Арслан (7/23-8/22)
Захирагдах, эвлэрэх, дэг журамтай өдөр. Дотнын хүмүүсийн тань сонирхол зөрчилдөх нөхцөл байдал үүсэж болзошгүй. Үл ойлголцол гарч, бүгдийг өөрийн хүсэл зорилгодоо нийцүүлэн захирах эрмэлзэл үүсэх магадлалтай байна. Дотнын хүмүүсээ бүү “дарамтал" эс тэгвээс мөн тийм хариу ирнэ. Хэрүүл маргаан харьцааг улам хүйтрүүлнэ.
Охин (8/23-9/22)
Баяр ёслол хийх хайр сэтгэлээ илэрхийлэх, сүй тавих, гэр бүл болоход таатай өдөр. Эр зориг гарга. Хэн нэгний төлөө хариуцлага хүлээхээс бүү ай. Аз жаргал тантай удаан хамт байх болно. Таны идэвхтэй байдал гэр бүлийн орчныг бэхжүүлж таатай байдлыг бүрдүүлнэ. Өмнөх өдрийн хандлага хадгалагдана. Худалдааны ажиллагаанд тааламжтай. Мөнгөний асуудалд хянамгай бай, таны байдал байнгын өсөлттэй байна.
Жинлүүр (9/23-10/22)
Гэнэтийн нөхцөл байдал үүсэх, мартсан үүрэг даалгавраа санах, урилгагүй зочид ирэх магадлалтай өдөр. Бүгдийг байх ёстой мэт хүлээн авч тайван шийдвэрлэ. Уран бүтээлийн ажилд тань найз нөхөд чинь тусална. Хайр дурлалын од гийсэн өдөр чинь учраас хараахан хайраа илчилж амжаагүй бол энэ өдөр л амжуулаарай.
Хилэнц (10/23-11/21)
Таныг өнөөдөр чухал шийдвэр гаргахыг шаардана. Од эрхэс хамтрагчдаа тавих шаардлагаа сайтар тунгааж, хэрхэн засах эсвэл сайжруулах тухай бодохыг зөвлөж байна. Хуучин ажил хэргээ дуусгах, шинэ зоримог төслүүдээ тохиромжтой цаг болтол нь хойш нь тавь. Өнөөдрийн тантай танилцсан эсрэг хүйстэн танд зөв энерги авчрах бөгөөд түүнтэй удаан хугацаанд хамт байх болно.
Нум (11/22-12/21)
Өнөөдөр их өгөөмөр байна. Гэрийнхэн болоод найз нөхдөдөө өөрийн гарын хоол, эсвэл урласан зүйлсээсээ харамгүй өг. Цэцэн мэргэн ухаанаа бусадтай хуваалцаж, хүүхдүүдээ эцэг эхийн хайраар хайрлана. Олонх нь шинэ хүнтэй болж баяр хөөрөөр дүүрэн байх нь.
Матар (12/22-1/19)
Аливаа зүйлд суралцахад хялбар өдөр. Та уулыг ч эргүүлэх эрч хүчтэй байна. Оюун ухаан саруул итгэн үнэмшүүлэх чадвар өндөр байгаа тул энэ амралтын өдрийг ажил эсвэл хичээл сурлагадаа зориул. Ерөнхийдөө элдэв зөрчил энэ сард та бүхнээс салахгүй бололтой. Энэ сард эмэгтэйчүүд ч эрүүл мэнддээ онцгой анхаарах шаардлагатай байна. Ихэнх энэ ордныхон ажил амьдралаа зохицуулж хэт ядрахаас болгоомжил. Ажил хэргийн хувьд томоохон зорилт тавьж ажилла.
Хумх (1/20-2/18)
Ах эгч эсвэл ахмад настай хамаатнуудаас нэлээд материаллаг тусламж авна. Энэ нь танд байрны нөхцөлөө сайжруулах, ядаж л түүнийг тохижуулахад тус дэм болно. Илүү нийтэч байж сонирхлынхоо хүрээг өргөсгө. Энэ нь таны материаллаг байдлыг дээшлүүлж оюун санааны амьдралыг тань баяжуулна. Амралтын өдрийг ая тухтай өнгөрүүлж чадвал маргаашийн ажлын өдрийг эрч хүчтэй хийж бүтээх санаачлагатай байх болно.
Загас (2/19-3/20)
Од эрхэс шинэ ажил эхлэх эсвэл нэмэлт үүрэг даалгавар авахгүй байхыг зөвлөж байна. Энэ нь хөнгөн мэт харагдавч хүнд ажил юм. Олон хүн цугласан газар, олон нийтийн үйл ажиллагаанаас татгалзахыг хичээ. Эс тэгвэл шаардлагагүй хэрүүл маргаан, зөрчлөөс зайлсхийж чадахгүй.
Өнөөдрийн зурхай /2016.02.21/ | ||
Үзсэн: 441 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.