Шууд Chart

Монгол орны цэвдгийн талбай 50 хувиар буурчээ

2016-02-24 16:15:16

Монгол орны мөнх цэвдгийн судалгааны зураглалыг 1974 онд анх хийж, хэвлүүлж байсан. Тэгвэл 42 жилийн дараа цэвдгийн судалгааг дахин боловсруулж, шинэ зураглалыг бэлэн болголоо. Судалгаанаас харахад тухайн үед Монгол орны нутаг дэвсгэрийн 65 орчим хувьд тархаж байсан мөнх цэвдгийн талбай 29 хувь хүртэл буурсан үзүүлэлттэй гарчээ.

Хээрийн судалгааны багийнхан 1971 онд өрөмдлөг хийж, судалгаа явуулсан яг тэр хэсгүүдэд шинээр өрөм тавьж цэвдгийн өөрчлөлтийг хэмжсэн байна. Монгол орны баруун, төв, зүүн бүсийн 32 цэгт өрөмдлөг хийж судлахад цэвдэг нь хатаж, байгаль орчны доройтол үүссэн нутаг цөөнгүй тохиолдсон болохыг Газарзүй, гео экологийн хүрээлэнгийн цэвдэг судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Я.Гансүх хэллээ. 

Цэвдгийн хэмжээ буурах гол шалтгаан нь дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт юм. Монгол орны цэвдгийн талбай хумигдахад газрын гадаргын ургамлан бүрхэвчийн хомсдол, ойн түймэр, хүний буруутай үйл ажиллагаа зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн байна. Үүнийг бууруулах боломж нь байгаль экологид ээлтэй, тогтвортой хөгжлийг хангах юм.

1:1.000000 масштабтай шинэ боловсруулсан цэвдгийн зураглалд түшиглэн барилга аж үйлдвэрийн салбарууд байгаль экологид ээлтэй уялдаатай байдлаар хөгжих боломжийг бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл, цэвдгийн зураглалд үндэслэн байгаль экологийн өөрчлөлттэй нутаг дэвсгэрүүдийг тогтоох, судлах, шинэ бүтээн байгуулалтын төлөвлөгөөгөө боловсруулах зэргээр ашиглана гэсэн үг. Монгол орны нутаг дэвсгэрт эзлэх цэвдгийн талбайн хэмжээ бараг 50 хувь хумигдсан. Гэвч энэ нь цэвдгийн хэмжээ 50 хувь буурсан гэсэн үг биш гэдгийг судлаачид онцолж байлаа. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Монгол орны цэвдгийн талбай 50 хувиар буурчээ  
Үзсэн: 2137 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2016-02-25 10:55
huuhduud maani tsold l amidrah yum bna l daa
182.160.41.xxx [182.160.41.xxx] 2016-02-24 20:24
alt uhahaa bolchih ldoo
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2016-02-24 17:37
50 хувь хумигдсан гэхдээ 50 хувь буурсан гэсэн үг биш ойлгосонгүй
93.219.131.xxx [93.219.131.xxx] 2016-02-24 17:01
goliin eh bulag shandiig hamgaaltand avts modjuulah heregtei ,tsevdeg duusval usgui bolno
103.10.22.xxx [103.10.22.xxx] 2016-02-24 16:50
байгаль эх өөрөө зохицуулна шүү дээ. үүцээ задалж байгаатай л адилхан байлгүй дээ.

Бидэнтэй нэгдээрэй