Шууд Chart

Зуданд зутраагүй малчин

2016-03-07 13:09:10

Малчин С.Гомбынх Увс аймгийн Наранбулаг сумын нутаг Хэрвийн хондлой гэдэг газар тарган сайхан өвөлжиж байна. С.Гомбынх 197О-аад оны үеийн илгээлтийн эзэд. Гурван хүүгээ малчин болгосон тэрээр зургаан туслах малчинтай. Зууханд чихсэн хуурай хөрзөнд отрын гэр халуу дүүгж, гэрийн эзэн С.Гомбо ярьж байна.

“Одоо бүтэн сар тэжээх тэжээл байна. Отор сайн хийсэн болохоор зовоод байх юм алга. Зун,  намартаа отрын майханд онгож гандаж явсны олз одоо л гардаг юм” гэж Улсын сайн малчин С.Гомбо ярина билээ. Хааяагүй л нэвсгэр цагаан цас, тачигнасан хүйтэн жавар. Энэ их зуд ганцхан С.Гомбын хотыг тойрлоо гэж үү.

Мал нь царигтай, малчид нь өнгөтэй, ууган төлийнхөө дууг сонсох гэж яарч сууна тэд. Бас болоогүй ээ “Та нар тэр таван бүлээн зүс, таван уяхан эрдэнэ гэсэн төлийн дуугаа дуул” гэж шалж байна. Тэгснээ  өөрөө аялж эхэллээ. Цэвэр цэмцгэр хот,  хороо, тэвхийтэл хураасан аргал хөрзөн... Өвсний хашаанаас хүчит тэжээл, ногоон өвсний үнэр ханхийх нь халуун намраараа байгаагийн шинж.

“Зузаан тарга зудын хуяг“ гэсэн дээдсийн үг санаанд бууж байна. Малын тарга хүч, малчны ажилсаг чанарыг шалгах дээд шалгуур нь “Зуд гуай” юм байна.

 

Нийтэлсэн: П.Алтанцэцэг

Зуданд зутраагүй малчин  
Үзсэн: 1383 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
124.158.77.xxx [124.158.77.xxx] 2016-03-07 15:14
Наад хүнээ шагна, өвс тэжээл үнэгүй өг. Арчаагүй малчин нэртэй мануухайнуудад үнэгүй өвс өгч бэлэнчлүүлдэг сэтгэлгээг зогсоо.

Бидэнтэй нэгдээрэй