Шууд Chart

"Мэдээллээс мэдлэг" ээлжит зөвөлгөөн болов

2016-03-08 12:57:17

Швед улс дах Монголын залуучуудууны холбооноос зохион байгуулдаг "Мэдээллээс мэдлэг" ээлжит зөвөлгөөн 2016 оны гуравдугаар сарын 06-нд болов. Энэ удаа Шведын вант улсын Эрүүл мэндийн бүтэц зохион байгуулалт системийн талаарх мэдээллийг Швед улсын "Ekerö VC ST"-ын их эмч Д.Уранчимэгтэй хамтран зохион байгуулсан юм.

Тус зөвөлгөөнөөр Швед улсад ажиллаж амьдарч байгаа Монголчуудаа хамрагдсан ба өөрсдийн болоод үр хүүхдийнхээ хамгаалах талаар олон олон асуулт асууж хариулт авсан юм. ШУМЗХ нь хүмүүсийн сайн сайхан амьдалын төлөө олон олон үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүний нэг энэхүү мэдээлэл семнар амжилттай болж өнгөрлөө. Дараагийн ээлжинд болон "Мэдээлэлээс мэдлэгт" уулзалт зөвөлгөөн дөрөвдүгээр сарын 02-нд "Швед улсын боловсрол" сэдвээр зохиогдох бөгөөд бөгөөд Шведын их дээд сургууль хэрхэн элсэж орж талаарх мэдээлэл болоод Их, дээд сургуулиудын талаар танилцуулах аж.

















Нийтэлсэн: Р.Слава

"Мэдээллээс мэдлэг" ээлжит зөвөлгөөн болов  
Үзсэн: 1338 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй