Шууд Chart

Хонь тогтож байна уу

2016-03-14 11:51:11

Хааяахан  СГЗ сэтгүүлч Д. Амбасэлмаатай уулзах. Саяхан нэг очлоо. “Чиний Увсаас бэлтгэсэн  зудны нэвтрүүлгийг тань үзлээ. Аятайхан болж” гэж байна. Харин танай Завханыхан “Хонь сайн хариулж явна уу” гэж асуудаг юм уу гэж байна. Би дуугүй л сууж байлаа. “Ер нь хонь хариулж яваа хүнтэй уулзахдаа эхэлж “Хонь тогтож байна уу” гэж асууж бай. Чи их орчин үежүүлж асууж байна. Нэг аятай дуулдахгүй байна билээ” гэв.

Тэгснээ “Миний ажиллаж байсан Нийгмийн редакц “Монголын мэдээ” сувагт ирсэн болохоор танайхыг их үзэх юм. Сайхан мэдээнүүд их явж байна. Харин арга хэмжээ гэдэг холбоо үгийг яасан их хэрэглэдэг юм бэ. Ийм арга хэмжээ боллоо, энэ арга хэмжээнд, энэхүү арга хэмжээний үр дүнд гэхчлэн нэг мэдээнд гурав, дөрвөн удаа орчихоор ямар сайхан мэдээ байлаа ч үнэ цэн нь буурчих юм. Монгол хэлэнд энэ хоёр үгийг орлуулчих олон сайхан холбоо үг бий дээ гэж цай уух зуур хөөрхөн чимхээд авав. Бодох л үг шүү. 

Нийтэлсэн: П.Алтанцэцэг

Хонь тогтож байна уу   
Үзсэн: 1379 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй