Шууд Chart

Цасан хашаатай малчин

2016-03-15 11:22:26

Улаангом сумын малчин н.Зүгдарийнх Увс нуурын эрэг дээр битүү манан дунд өвөлжиж байсан юм. Говийнхон бол энэ их манан, энэ хүйтэн жавар, энэ их далайг хараад уулга алдмаар. Харин н.Зүгдарийнх яг энэ нутагтаа олон жил өвөлжиж идээшиж дассан айл. Сумын сайн малчин н.Зүгдарь эхнэртэйгээ малаа тэжээгээд, услаад, хотоо цэвэрлээд... Тогоон дээр үйсэн хоолоо ч мартсан бололтой. Амсхийх завгүй.

Увсад юу их байна. Цас л байна. Эднийх ядруу малдаа зориулаад цасаар пүнз барьсан байлаа. Дотор нь орж үзлээ. Их дулаахан  юм. Харамсалтай нь камерын дуран цантаад, дотор зураг авч болсонгүй. Их цасан шуурганаар өөрийгөө зузаан цасаар битүү хучаад хэвтчихээр хөлдөхийн аюулгүй гэж би нэг удаа сонссон санагдана. Эднийх хамгийн дорой малаа хамгийн дулаан байранд хийсэн нь энэ. Цасаар хашаа барьж, хаяагаа манах нь их дулаахан гэнэ шүү, малчид аа.

 

 

Нийтэлсэн: П.Алтанцэцэг

Цасан хашаатай малчин  
Үзсэн: 2680 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.57.93.xxx [103.57.93.xxx] 2016-03-16 23:06
Манай нутгийнхан бүгд л мэднэ. Цасаар хашаа барих арга олон жилийн уламжлалтай шүү дээ. Энэ сурвалжлагч яаж мэдэх вэ дээ хөөрхий, амьдралаас тасран гэдэг энэ дээ. Нүүдлийн мал аж ахуйн бас нэг арга шүү дээ. Увс нутгийнхандаа амар мэндийн цэнхэр хадаг дэвшүүлье.
65.49.68.xxx [65.49.68.xxx] 2016-03-16 09:45
Uvssinhan hudulmurch humuus getsgeedeg yum bnle Bodwol baigali tsag uur n tiim bolgodog biz

Бидэнтэй нэгдээрэй