Шууд Chart

Малчдын дунд тарган хүн алга

2016-03-21 16:20:46

Сайн малчдын зөвлөгөөнд 700 шахам малчин эх орныхоо өнцөг булан бүрээс иржээ. Торго, даавууны дээдээр гоёжээ. Залуухан, сайхан бүсгүйчүүлд загварын монгол дээл зохисон гэдэг ванлий. Тэдэн дотроос тарган хүн ер олж харсангүй. Учир нь байнга малын хойноос шогшиж, аргал, хөрзөн түүж, морь, мал унаж биеийн хөдөлмөр хийдэг болохоор тэр биз. Биеийн хөдөлгөөн гэдэг ямар чухал гэдгийг мэдэрч суулаа.

Хоёр сайхан бүсгүйтэй цөөн хором ярилцлаа. Улсын сайн малчин н.Урантуяа Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багаас ирсэн, Улсын сайн малчин н.Өнөржаргал Шарга сумын Улаантуг багаас ирсэн малчин бүсгүйчүүд. Баянхонгор аймгийн Хуучин Жинст сумын малчин  Д.Гандансүрэн  энэ жил Улсын сайн малчин гэсэн эрхэм цолыг хүртэж. Энэ хавар хэн хэнийг нь 600-700 гаруй төл хүлээн авах том ажил хүлээж байгаа. Ууган төлөө амлуулаад наашаа гарсан гэж тэд ярина билээ. Малчдын маань залуу халаа өнгөлөг харагдаж байгаа биз.

“Сайн малчны зөвлөгөөн”-д оролцон малчдын ярианаас бэлтгэсэн бичвэрээ удахгүй уншигч танаа хүргэнэ.

 

Нийтэлсэн: П.Алтанцэцэг

Малчдын дунд тарган хүн алга  
Үзсэн: 4344 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2016-03-22 06:32
хаха үнэхээр алиа монголчууд юмаа.малчин тарган байвал алж идэх нь л дээ энэ сэтгүүлч хаха хамаагүй таргалж болохгүй байна шүү малчидаа.наад хотын сэтгүүлч нар чинь мал малчин хоёроо ялгахгүй идчихэж магад шүү хаха
203.91.115.xxx [203.91.115.xxx] 2016-03-21 22:13
3 hunii 2 ni iluudel jintei l bn shdee tgeheer tsaaduul ni yu boloh ve
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2016-03-21 17:53
сэтгүүлч ухаантай юм бол жаахан цэгцтэй юм бичээч, зурагаа авахуулсан хүүхнүүд чамд хонь өгөх байлгүй дээ
122.254.126.xxx [122.254.126.xxx] 2016-03-21 17:11
байгалийн хатуу ширүүн нөхцөлд цаг наргүй хөдөлмөрлөж байгаа хүмүүсийг доромжлоод бйагаа муу тэнэг сэтгүүлчээ, монголын амьдралаас тасарчсан сэтгүүлчийг хөдөө нэг сар аваачиж амьдруулахсан
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2016-03-21 17:07
тарган хүн байвал алж идэх нүү
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2016-03-21 16:26
3 huneer olon huniig degneh yumaa

Бидэнтэй нэгдээрэй