Шууд Chart

АНУ хамгийн муу боловсролын системтэй гэнэ

2016-03-23 10:47:20

Монголоо умартагсад эх орноо хөгжүүлье гэхээр боловсрол, боловсрол гэнэ. Ямар боловсрол гэхээр өрнөдийн гэнэ. Тэнд ганц, хоёр сургууль төгссөн нь бусдыгаа бүдүүлэг харанхуй, өөрийгөө ухаантан гэгээнтэн гэнэ.

Гэтэл барууны хүрэх гэж яваа улс төр, нийгэм, засаглал, цэрэг болон иргэний зохион байгуулалтыг эрт үед эцэг өвгөд байгуулчихсан, хуралтай нэртэй парламенттай, Их засаг үндсэн хуультай, ихэс дордгүй хуулиа хатуу сахидаг, хулгай тонуулгүй, садар самуунгүй, гэр нь цоожгүй, шударга хүмүүнлэг, хүчирхэг улс бүтээснийг үгүйсгэнэ. Тэр үед Монгол Улс, монгол хүний эрх ашиг хамгийн ихээр хамгаалагдсан байв. Монголчууд боловсрол гэгээрэлгүйгээр эзлэгдсэн өргөн уудам их нутаг даяар энэ бүгдийг тогтоон барих, өөрсдийн эрх ашгийг хамгаалах боломжгүй байсан нь тодорхой. Гэтэл одоо л ардчиллын буянд дөнгөж гэгээрч байгаа мэт тархи угаацгаана.

Үндсэндээ 25 жил АНУ гайхамшигтай, ардчиллын үлгэр жишээ мэтээр угаасаар ирлээ. Тийм биш гэдэг нь бодит үнэн. АНУ бол цэрэг, зэвсэгт хүчиндээ асар их мөнгө зарцуулдаг онцлогтой. Бусдаар бол байдаг л орон, хангалттай саар муу зүйлтэй, өөрийн ужиг өвчинтэй. Тэдэнтэй харьцахад биднээс дээрдэх юм лав үгүй. АНУ-ын Төрийн департаментын хэвлэл мэдээлийн албаны Джэн Псакийн ярилцлага, мэдэгдлийг үзвэл өдөр болгон үүнийг нотолно. Тэрээр АНУ-ын нүүр царай, дуу хоолой бөгөөд түүний ярихыг “дэвшилтэт хүн төрөлхтөн” бүгдээр доог тохуу хийнэ. 

АНУ-ын боловсролын системийн талаар онолын физикч Мичио Каку ярилцлага тайлбар хийжээ. Доорх эх сурвалжийн 3 минутаас эхлэн түүний яриа эхэлнэ. Тэрээр 1947 онд Калифорнийн Сан Хосед төрсөн, онолын физикийн салбарт дэлхийд алдартай суут нэгэн гэгддэг. Мичио Каку хэлэхдээ:

“Миний мэдэх бүх боловсролын систем дотроос АНУ хамгийн муу боловсролын системтэй. Манай төгсөгч нарын мэдлэг боловсрол гуравдагч орныхноос дорд хэмжээнд байдаг. Тэгээд АНУ-ын эрдэм шинжилгээний элит яагаад нурчихгүй байдаг вэ?

Бид тэнэгүүдийг үйлдвэрлэдэг. Манай телевиз, реалити шоуг л үзээрэй. Би нэг юм та нарт хэлье. Америкт нууц зэвсэг бий, гадаадын эрдэмтдийн виз гэж нэрлэдэг H-1B.

Google-ийг март, Silicon Valley-г март. Энэ бүгдийг америкчууд өөрсдөө хийгээгүй юм. Дандаа дүрвэгсэд хийсэн юм. АНУ бол Энэтхэг, Хятад, Орос гээд дэлхийн өнцөг булан болгоноос ухаантнуудыг сорж татдаг. Өөрсдөө бол бид тэнэгүүдийг л үйлдвэрлэдэг".

Энэ ухаант эрдэмтний үгэн дээр нэмээд байх юмгүй ч АНУ-ын үндсэн хуулийн дагуу бүх Обама, Буш, Рейган, Клинтон нар нь уугуул америкчууд юм. Тэгэхээр Мичио саны хэлснээр АНУ-ын Ерөнхийлөгч нар ихэнх нь "тэнэгүүд" байж таарах нь. Үүнийгээ нотолсон олон ч холион бантан хийсэн дэг. Мөнгөний төлөө мөн ч их аян дайн, үхэл хагацал, гай зовлон тарилаа.

Одоогийн манай төр засгийн удирдагчдын олонх нь баруунд боловсорсон улс. Яаж ийгээд англи хэлтэй болчих юм бол боловсролтой болчих юм шиг мунхагладаг. Өнөөдөр Монголд англи хэлэндээ онц сайн боловч Монголоор бичиж чадахгүй, монгол сэтгэхүйгүй, өөрсдийгөө гэгээрлийн замд яваа гэж эндүүрэгсэд ихэссээр байна. Ийм хүмүүс гадны бодлого, гадны эрх ашгийг хамгаалж амь зуухаас өөр аргагүй байдалд орцгоодог. Барууны боловсролын систем зөвхөн өөрийн эрх ашигт үйлчлэх "бүтээгдэхүүн" гаргадаг. Эхлээд монгол хэл соёлдоо шамдан суралцаагүй, монгол хүн болоогүй хүнд ямар ч боловсрол байгаад нэмэргүй. Эцэст нь улс орны эрх ашиг эрсдэлд орно. Орсоор байна. 

"Гэгээрээгүй сэтгэлтэн боловсролтой болвоос босоо ороолон лугаа онгон газар шороогоо онгичож, олон түмнээ үймүүлэх болно"   

Гэгээрэл гэж англи хэл өрнөдийн боловсрол биш юм. Гэгээрэл гэж язгуур гарвалаа таних, агуу үүх түүхээсээ хичээнгүйлэн суралцах, монгол үндэстний эрх ашгийг эрхэмлэн дээдлэх, Монголоороо бахархан, сэргэн мандахын нэр юм.

Гэгээрэл гэж Монгол хүн байхын нэр юм.


АНУ хамгийн муу боловсролын системтэй гэнэ  
Үзсэн: 2452 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.25.xxx [202.179.25.xxx] 2016-03-30 11:17
Энэ маш үнэн бичсэн байна. Хэлээ дагаж хүний итгэл үнэмшил бүрэлддэг. Гадаад хэлтэй хүн гэдэг гадаад хүн. АНУ бага буурай оронд эхлээд боловсролын системийг нь нураадаг. Авьяас гэх мэтийн хөтөлбөр хэрэгжүүлж, байгалийн ухааны хичээлийн цагийг багасгадаг. Англи хэлийг хэт дээгүүр тавьж үндэсний хэл соёлоос нь тусгаарладаг. Тэгээд л шоу энэ тэрийг шүтсэн хөнгөн хийсвэр амьтдыг үйлдвэрлэж эхэлдэг. Танил технологи. Манай боловсролын бодлого яг энэ жамаар явж байна. Их сургуулийн тогтолцоог нураасан. Гадны гар хөл бологсод мөн ч их байна даа. Бодлогыг нь хэрэгжүүлэх хүмүүстээ докторын зэрэг энэ тэрийг зүгээр л өгчихдөг. Яана даа.
202.131.236.xxx [202.131.236.xxx] 2016-03-30 10:40
Хэлтэй болохоор л бүх юм болчихдог юм биш ээ.
202.55.191.xxx [202.55.191.xxx] 2016-03-29 12:32
Uls turchdiin huvid hudlaa US-d tugssun nerteigees bish yag medlegiin huvid zadarch chadaagui humuus gej boddog. Er ni bol dotoodod ch gsn ijil surguuli tugssun murtluu medlegeer tes ondoo humuus bjil bdg sh tee. Medeej uuh tuuh eh soyoloo martaj bolohgui, gehdee mun hajuugaar ni busdiig hundelj busdiin uuh tuuhiig sudalj oilgoh heregtei.
202.55.191.xxx [202.55.191.xxx] 2016-03-29 12:31
Zarimdaa manaihan heterhii ih tuilshrah yumaa. Hun gedeg chini alivaa zuiliig tohiruulj donjiig ni olj bj uragshilj amjiltand hurnuu gehees neg zuil deer het tuilshraad er yavahgui. Em ch gesen ihdheeree hor boldog yum. Er ni bol alivaa hunii bolovsrol uuruus ni l shaltgaalna. Haana ch sursan bai busdiig tanij medhiig husdeggui zuvhun uuriiguu l boddog, mun udur honogiig aragtsaasan bdlaar l ungruudug bvl er ni haana ch suraad nemer bhgui. Hervee uuruu delhiitei taniltsah huseltei, bnga uuriiguu hungjuulj yumiig medhiin tuluu yavdag bol haana ch sn bolovsrol ezemshij chadna. Gol ni haana tugssundduu bish harin huviin zohion baiguulaltaas hun dugnegddeg.
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2016-03-29 11:27
Yag unen amerik khamgiin muu bolovsroltoi, mongol mitiin busad ornuudaas tolgoi saitai bish muu argatai niigmiin idvekhei teneg toloitoi khumuusiig surguulidaa elsuuleed zuvkhun uuriinkhuu tald ajillakh uls turchdiig beltgej avdag. ted nar n yaj zuvkhun mungiig uurtuu olokhdoo uls ornoo zaraad ch bolov olokh arga zaaj ugdug.
103.57.94.xxx [103.57.94.xxx] 2016-03-28 23:38
UGAAS AMERIK SUNUJ YAVAA ULS HUMUUSN TARGAN DERN BUGD CHIHRIIN SHIJINTEI DEERN TENEG ZALHUU DEERN DUND BOLOVSROL NOIL. UHAMSAR YOS ZYIN TALAAR OILGOLT BAIHGYI YAHUU AUTOMATAAR THANKS GEDEG YGIIG BAINGA HEREGLEDEG BOLOVCH ZYGEER GENIIN UURCHLULTTEI GAHAI SHIGL SONIN HUMUUS. DELHIIN UNTSUG BULAN BUREES UHAANTNUD OCHIJ MUNGU HIIDEG HIIH BOLOMJTOI GAZAR TUL SUNUCHIHGYI YAVAH YUM DA.
103.57.94.xxx [103.57.94.xxx] 2016-03-28 23:35
High sschool labl yurunhiiduu dendii muu hajuudn german angli skandinaviin ornbuud ajoan korea yuern amerik hamgiin muu . Xarin amerikt neg davuu tal bi yamarch yumand manegment hiigeed mundag bolgoj haruuldag yzyyldeg mun suraltsagch nar chadvar muu tugsdugch huviin managment Pr tal deer europad tugssun zaluusaas iluu baidag jisheen manai germand tugssun ingeneruudees usa tugssun zaluus uneheer ajil deer door baidagch huntei hartsah deesh doosh gyih argalah uuriiguu ilerhiiluh tal deer iluu baidag yum tern tedniig amjiltand hurgedeg.
103.57.93.xxx [103.57.93.xxx] 2016-03-28 16:42
тийм байхаа элбэгээ,баярчогт,оунгэрэл гээд хардаа.....
202.179.31.xxx [202.179.31.xxx] 2016-03-28 11:05
Би лав санал нэг байна. хүний тархи ухамсар олон зүйл сэтгэх тусмаа, агуулах тусмаа хөгждөг гэж боддог. Гэтэл "ардчилал" гарч ирээд элдэв зүйлээр толгойг нь дүүргээд ямар ч хэрэггүй гээд л. одоо энэ ЕБС-д Q хөгжүүлэх дасгалууд гэдгийг би хүлээн зөвшөөрдөггүй. Q vtmuty dk;kh xg;.gj hej; utr kaluk;ku ut;tu x hty mk;kjhkal;kk; dgaugg6 /b6yfuff :tbdtjtl uega hojmtl ioobrltt; dgayg ltt6
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2016-03-26 09:19
unen gaixaltai xellee
162.217.133.xxx [162.217.133.xxx] 2016-03-25 21:25
Боловсрол муутай байталаа дэлхийн эдийн засгийг тэргүүлээд ард иргэд нь хангалуун тайван амьдар ч чаддаг байнаа. Худалаа атаархаж ингэж элий балай юм ярьж бичиж байхаар өөрсдийгөө яаж хөгжүүлэх талаар бодож сэтгэж байвал яасийн бэ
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2016-03-25 17:32
тиймээ англи хэл халтар хултар сурчихаад төр барьж, байгууллага удирдаж яваа хүн сэгүүд олон болжээ
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2016-03-24 20:21
Америкууд оросын боловсролын системээс авахыг хичээдэг нь нууц биш.Одоо ЕБС-иудад сүржин байдлаар АНУ-гаас авсан гээд байгаа НОМ,Авьяас хөтөлбөр бүгд аль дээр үед Оросын Сухомлинскийн загвар байна лээ. Герман, Японы сургалт бол үнэхээр сайн Иймд оросууд Германаас жишээ авсан гэдэг. Тэхээр хамгийн муу улсад тархиа угаалгахаас өөр юм хийгээгүй хүмүүс биднийг удирдаад байна. АНУ хүний тархи угаахдаа харин аймшигтай сайн.Чаддаг юм нь тэр. Тэдний гененд нь мөнгө ашиг олохын тулд юуг ч хийж болно гэсэн зүйл кодлогдсон гэхэд болно.
182.160.37.xxx [182.160.37.xxx] 2016-03-24 19:55
ene ch arai hudlaa. Singapore Japan Korea-giin hogjil devshiliin ihenihiig baruund bolovsrol ezemshsen humuus l hiisen bdiin. Dandaa undesnii uzleeree bhiin bol bid afrikaas yalgaraad bh um algoo
202.131.230.xxx [202.131.230.xxx] 2016-03-24 10:46
Англи хэлээ ч олигтой мэддэг л байгаа даа Ёстой тэр гэгээрнэ гэдэг чинь зөв үгээр илэрхийлсэн байна, Өөрийгөө ч мэдэхгүй тэнэгүүд их хэцүү,,,
182.160.38.xxx [182.160.38.xxx] 2016-03-23 17:36
Zuv mash zuv.
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2016-03-23 11:07
энэ чинь харин үнэн байх шүү, Англи хэлнээс өөр мэдэх юмгүй олон хүн төрийн толгойд байгаа шүү

Бидэнтэй нэгдээрэй