Шууд Chart

Ирэх сарын 1-нээс загас агнахыг хориглоно

2016-03-31 10:35:32

Амьтны тухай хуульд заасны дагуу дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15 хүртэл загас агнахыг хориглодог. Учир нь энэ хугацаанд үржлийн үе нь байдаг бөгөөд үржлийн үед нь халдвал тухайн төрөл зүйл устах хүртэл аюултай байдаг аж. Түүнчлэн загас үржлийн үедээ олон тооны түрс шахдаг ч тэдгээрийн 1000 түрс тутмын нэг нь л жараахай болдог. Тиймээс үржлийн энэ хугацаанд хориглолтын дагуу загас агнахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

Амьтны тухай хуульд заасан хугацааг зөрчиж барьсан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин, хуулийн этгээдийг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Загас агнаж буй эсэхийг хянах, зөрчил илрүүлэх, гэм буруутай этгээдэд хариуцлага тооцох ажлыг орон нутгийн засаг захиргаа хариуцах юм.

Үүнээс гадна бүх загасны үржих хугацаа харилцан адилгүй тул Амьтны тухай хуульд зарим цөөн зүйлийг агнахыг хориглосон хугацааг дээр дурдсанаас өөрөөр тогтоосон байдаг юм. Тухайлбал,

-          Дархадын цагаан загас:  VIII.01-X.20

-          Буйр нуурын загас: V.15-VIII.1

-          Омоль загас: VIII.30-X.30

-          Зарам загас: IX.05-I.30

-          Алтайн сугас загас: VI.15-VIII.31

-          Бусад загас: IV.1-VI.15 хүртэл агнахыг хориглоно.

Эх сурвалж: Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам

 


Ирэх сарын 1-нээс загас агнахыг хориглоно  
Үзсэн: 2492 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй