Шууд Chart

Уул уурхайн яамны мэргэжилтнүүдийг чадавхжуулна

2016-04-04 18:09:50

Манай улсын эдийн засгийг хөдөлгөгч гол салбарын бодлогыг тодорхойлдог уул уурхайн яамны мэргэжилтнүүдийг чадавхжуулах талаар Канад улсын мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах гэрээг өнөөдөр тус яамын удирдлагууд байгууллаа. Гэрээний дагуу ирэх тавдугаар сараас эхлэн манай улсад Канадын экспертүүд ирж туршлага хуваалцах юм байна.

Мөн энэхүү гэрээний дагуу Засгийн газрын холбогдох яам, агентлагуудын чадавхийг бэхжүүлэх зорилгоор Канадын уул уурхайн салбарт ажиллаж байсан туршлагатай сайн дурын зөвлөхүүд манай улсад ирж ажиллана. Тэд эрдэс баялаг, эрчим хүчний салбарын зохицуулалт, захиргаа, үйл ажиллагааны системийг сайжруулахад Уул уурхайн яамны төрийн албан хаагчидтай хамтран ажиллаж, тэднийг чадавхжуулах юм байна. Ингэснээр эдийн засгийн тогтвортой хөгжилд таатай орчин бүрдүүлэн  Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн боломжуудыг сайжруулахад хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Уул уурхайн яамны мэргэжилтнүүдийг чадавхжуулна   
Үзсэн: 437 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй