Шууд Chart

Хойд чиглэлийн замыг түр хаалаа

2016-04-15 12:06:58

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр ихэнх нутгаар, 16-ны өдөр зүүн болон говийн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхи 18-20 м/с хүртэл ширүүсэн шороон болон цасан шуурга шуурна.

Мөн цас их орсны улмаас Улаанбаатар хотоос Дархан, Эрдэнэт, Булган, Сэлэнгэ чиглэлийн зам, даваанууд хаагдаж, замын нөхцөл байдал хүндрээд байна. Тиймээс ЗТЯ дээр шуурхай ажлын хэсэг хуралдаж Төв аймгийн Баянчандмань сум болон хойд чиглэлийн замыг өнөөдөр 11:00 цагаас маргааш өглөөний 09:00 цаг хүртэл хаахаар боллоо.

Иймд: Иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн:

-Шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, түүнчлэн малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах;

-Хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах, авто зам, даваа цасанд хаагдах, халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг тул салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар


Хойд чиглэлийн замыг түр хаалаа  
Үзсэн: 457 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй