Шууд Chart

Экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрөл хөдөө аж ахуй руу чиглэж байна

2016-04-27 16:40:30

Манай улсын экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрөл хөдөө аж ахуй руу чиглэж байна. Энэ оны эхний гурван сарын байдлаар манай улсын экспортоос орох орлогын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс буурсан үзүүлэлттэй байгаа нь дээрх үйл явцыг нотолж байгаа юм.

Үүнийг уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний үнэ ханш буурсантай холбоотой гэж судалгааны байгууллагаас тайлбарласан. Цаашдаа ч нөхцөл байдал төдийлөн өөрчлөгдөхгүй гэж салбарын яамнаас мэдээллээ.

Энэ оны эхний улирлын байдлаар ашигт малтмалын экспорт төлөвлөсөн хэмжээнээсээ хэдэн хувьтай байгааг сонирхуулбал...

Зэсийн баяжмал 412.8 мян тонн 30.3 хувь     

Төмрийн хүдэр 911.7 мян тонн 19.8 хувь

Алт 2.9 тонн 21.5 хувь

Нүүрс 3.3 сая тонн 16.9 хувь

Газрын тос 303.0 мян тонн 22.4 хувь байна.

Манай улс 2016 онд 19.5 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Одоогийн байдлаар экспорт муу байгаа ч 7-12 дугаар сарын хооронд буюу нүүрсний экспортын оргил үед төлөвлөсөн хэмжээндээ хүрнэ гэдгийг салбарынхан хэлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрөл хөдөө аж ахуй руу чиглэж байна  
Үзсэн: 571 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй