Шууд Chart

Улаанбаатарын гудамжинд жимс бөнжигнөх цаг ирнэ

2016-04-29 12:44:02

Улаанбаатарын гудамжинд яагаад заавал улиас ургах ёстой гэж. Алим, бөөрөлзгөнө гээд жимсний мод тарьж, бид хотынхоо гудамжаар явахдаа л төрөл бүрийн жимс авч идэх бүрэн боломжтой. Манай талбайгаас л гэхэд жилдээ 500 мянган мод авч суулгаж болно гэж ярих залууг Батчулууны Батсоёмбо гэдэг. Тэр энэ жил 27 настай. Сонгинохайрхан уулын бэлд 20 га газрыг жимсний  модоор дүүргэх зорилго тавиад ажиллаж байгаа залуу.  

Б.Батсоёмбо нийслэлийн 23 дугаар сургуулийг онц дүнтэй төгсөөд АНУ-ыг зорьсон. Вашингтон мужийн Спанавэй хотод Эмэрэлд Ридж Хай скулыг төгсөөд эх орондоо ирмэгц найзуудтайгаа хамтарч барилгын материалын үйлдвэр нээж ажиллуулж үзэж. 2008 онд үйлдвэрээ найзууддаа үлдээгээд Япон улсыг зорьсон байна. Токио хотноо Япон хэл, соёл судлалын мэргэжлээр суралцаж, дараа нь Англид “Бакингхэм”-ийн их сургуульд Эдийн засагч, хуульч мэргэжлийг эзэмшсэн. Олон улс орноор явж, олон төрлийн ажил хийж үзсэний эцэст эх орондоо өөрийн гэсэн үйлдвэрлэл эрхлэх нь хамгийн зөв сонголт гэдгийг баттай ухаарсан гэж тэр ярилаа.

Өвөл, зунгүй ургаж, үр шимээ өгч байдаг ургамал юу болохыг судлаад мөөг тарихаар шийдсэн байна. Энэ чиглэлээр судалгаа хийж Голланд, Япон, Германыг ч зориод амжиж. Манай нөхцөлд цагаан мөөг ургуулдаг “Эгэл далбига” компанийн захирал н.Батчимэгтэй хамтран Монголд анх мөөгний стандарт үйлдвэр нэвтрүүлэх зорилготой ажиллаж байгаа гэнэ. Б.Батсоёмбо ийнхүү мөөг ургуулахаар судалж явахдаа түүн шиг өвөл, зунгүй ургадаг бусад төрлийн ургамлуудыг судлан, ургуулж эхэлжээ. Мэргэжлийн агрономичидтой хамтран олон төрлийн ургамлыг Монголын нөхцөлд ургуулах туршилт судалгааны ажлыг хийж байгаа гэж хэлж болох юм. Одоо түүний хүлэмжинд идэж байсан жимснийхээ үрээр ургуулсан усан үзэм, алим, кивигээс гадна улаан лоолийн хэд хэдэн төрөл, өргөст хэмх, эрдэнэ шиш, хулуу, гаа, цагаан цэцэгт байцаа зэрэг 30 гаруй төрлийн жимс, хүнсний ногоо ургаж байна. Мөн 13 нэр төрлийн жимсний мод, 7 төрлийн гоёлын мод бут, 6 төрлийн шилмүүст модыг үржүүлж, ургуулж байна. Түүний талбайд ургаж буй алим, лийр, интоор, бөөрөлзгөнө, үрэл, монос, чацаргана, үхрийн нүд, долоогоно, тэхийн шээг, усан үзэм бүгд жимсээ өгөөд эхэлчихжээ.

Б.Батсоёмбын тарьж, ургуулсан жимс   

Б.Батсоёмбо одоо мэргэжлээрээ “Голомт” банкинд ажиллахын зэрэгцээ ургуулах, үржүүлэх ажилдаа санаа тавьдаг. 20 га талбайгаа хүмүүсийн амралт чөлөөт цагаа өнгөрөөдөг жимсний цэцэрлэг болгох, нийслэлийн гудамжинд жимсний мод саглайж, жимс бөнжигнөж байхыг харах нь түүний мөрөөдөл, бас зорилго гэсэн.

Эх орныхоо нийслэлийг ногоон хот, жимст гудамжуудаар төсөөлж, түүний төлөө хөдөлмөрлөж яваа 27 настай Б.Батсоёмбын тухай “Нэг өдөр” нэвтрүүлгийг 2016 оны 4 дүгээр сарын 30-ны Бямба гарагийн 18:40 цагаас “Монголын мэдээ” сувгаар хүлээн авч үзээрэй.

Нийтэлсэн: Ё. Мөнхтуяа

Улаанбаатарын гудамжинд жимс бөнжигнөх цаг ирнэ   
Үзсэн: 18674 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-08-15 11:12
ямар гайхалтай юм бэ хүсэл эрмэлзэл нь мөнгө биш түүний энэ их хөдөлмөр хичээл зүтгэл тууштай байдал монголыг өөрчилөх залуучуудын түүчээ мэт сэтгэл догдлуулж байна үнэхээр их баярлаж бахарахаж байна
Зочин [103.212.119.xxx] 2016-05-31 14:13
holbogdoh utsiig ni uguuch
Зочин [103.26.193.xxx] 2016-06-22 21:52
99696767
Зочин [182.160.36.xxx] 2016-05-28 06:55
Баяр хүргье амжилт . Холбогдож туршлага судалмаар байна .Мундаг байна
Aajaa Tomor [43.242.241.xxx] 2016-05-27 10:44
ажилд нь амжилт хүсье танайхаас мод авч тарьж болохуу болох бол хаанаас яаж авах вэ яаж холбогдох вэ
45.117.32.xxx [45.117.32.xxx] 2016-05-25 12:38
Hhe yostoi huurhun yumaa
Damba Davaasuren [202.179.31.xxx] 2016-05-25 10:11
iim l setgel, zutgeltei humuusiig demjmeer bgaa yum daa. amjilt husie
202.179.31.xxx [202.179.31.xxx] 2016-05-25 10:09
iim l setgeltei humuusiig demjmeer bgaa yum daa amjit husie
202.70.34.xxx [202.70.34.xxx] 2016-05-04 10:15
Сэтгэл үнэхээр их хөдөллөө. Ийм залуус олон болж улс орон маань хурдан хөгжих болтугай
103.26.192.xxx [103.26.192.xxx] 2016-05-02 07:09
Улаанбаатарийн гудамжинд жимс ургадаг байсан юмдаа. Алга болчихсон шуу АН ийн еленгууд аваад устгачихсан юм бишуу
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2016-05-01 22:04
Soembo, duudee bayar hurgej amjilt husie! Tanaihaas ochij urselgee avnaa
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2016-04-30 19:33
Yamar goe jimsnuud ve, mongoldoo urgasan yum chini saihn baihaa. Amjilt!!
202.9.42.xxx [202.9.42.xxx] 2016-04-30 19:25
So proud of you!!!!! Looks handsome and energetic.
103.57.93.xxx [103.57.93.xxx] 2016-04-30 12:50
Соёмбын дугаар 99696767
202.170.80.xxx [202.170.80.xxx] 2016-04-29 14:58
mundag yumaa, iluu ihiig hiij buteegerei
202.131.225.xxx [202.131.225.xxx] 2016-04-29 14:46
mundag zaluu iim l zaluus eh ornoo hugjuulende
202.179.26.xxx [202.179.26.xxx] 2016-04-29 14:33
Мундаг залуу байна. АМЖИЛТ
202.170.94.xxx [202.170.94.xxx] 2016-04-29 13:17
Holbogdoh utasnii dugaariig n uguuch
Зочин [103.26.193.xxx] 2016-06-22 21:53
99696767
202.170.94.xxx [202.170.94.xxx] 2016-04-29 13:16
Bayar hurgeye. BAtsoyombotoi holbogdoh utasnii dugaar uguuch.

Бидэнтэй нэгдээрэй