Шууд Chart

Д.Анхзаяа: Бид мөрөөдлийн байшингаа босгосон

2016-05-06 13:30:50

"Бид анх гэр бүл болоход миний хань надад хэлж байсан юм. Хоёулаа мөрөөдлийн байшингаа босгоно. Чамдаа гурван талдаа цонхтой урлан байгуулж өгнө. Чи минь өглөө эрт босоод л зургаа зурна..." гээд л. Мөрөөдөл биелдэг гэгчээр өнөөдөр бид мөрөөдлийн байшингаа босгочихсон, би өөрийн гэсэн урландаа мандах нарыг хараад зургаа зурж байна. Д.Анхзаяа ингэж ярилаа. Тэр зураач мэргэжилтэй. Уран зургийн ертөнцөд хөрөг зургаар өөрийн гэсэн байр суурийг эзэлсэн зураач Б.Насанцэнгэлийн гарын шавь. Шавь нарынхаа дундаас онцолж хөрөг зураг зуруулах болсон нь учиртай биз. Багш, шавь хоёр хамтарч 2012 онд "Охид ба балет" нэртэй үзэсгэлэн гаргажээ.

Д.Анхзаяа, Г.Дарханбаяр хоёр гэр бүл болоод удаагүй. Залуу хос тусдаа гарах болоход орон байрны асуудлаа яаж зохицуулах вэ гэдэг асуудал тулгарч. Ингээд 0.7 га газраа олж  аваад байшин барихаар шийдсэн байна. Архустайн зусланд нар ээсэн энгэрт газар авч, канад технологиор байшин барьж эхэлжээ. Г.Дарханбаяр ихэр Г.Дарханбат болон  найзуудаа цуглуулж өөрсдөө байшингаа барьсан. 110 метр кв, 5 өрөө байшинг сар гаруйн хугацаанд барьж дууссан гэнэ. Нийслэлд бол багахаан хоёр өрөө байр авах мөнгөөр мөрөөдлийн байшингаа босгож чадсан гэж тэд ярилаа.

Өнөө цагт дулаан болон усаа шийдэх маш олон сонголт байна. Авто замтай ойр, автобус хажуугаар өнгөрдөг, хүн бүр унаатай болсон энэ цагт 10 гаруйхан километрийн цаанаас  ажилдаа ирж, очно гэдэг асуудал биш. Агаар сайхан, утаанаас хол, хотын чимээ шуугианаас ангид энэ газар үр хүүхдээ өсгөх, тав тухтай амьдрах, уран бүтээлээ туурвих таатай боломж бүрджээ.

Г.Дарханбаяр кино найруулагч. Гэрийнхээ урдхан талын газарт өөрийн студиэ байгуулахаар төлөвлөсөн гэнэ. Газар аваад байшин барихаасаа өмнө мод тарьж эхэлжээ. Бага багаар орчноо сайжруулж, тохижуулж байна. "Орон сууцны зээл авчихаад зээлээс зээлийн хооронд яаж төлөх вэ гэж гүйсээр илүү сэтгэж, цааш харж чадахаа больсон залуус олон байна. Тэгж байхаар газраа олж аваад мөрөөдлийн байшингаа босгоод амьдрах бүрэн боломж бий гэдгийг ойлгоосой" гэж Г.Дарханбаяр ярилаа.   

"Нэг өдөр" нэвтрүүлэг  мөрөөдлийн байшингаа босгоод амьдарч буй залуу гэр бүл Г.Дарханбаярынд зочилж, түүний зураач гэргий Д.Анхзаяагийн урланд саатлаа. 2016 оны 05 сарын 07-ны өдрийн 17.40 цагаас “Монголын мэдээ” сувгаар хүлээн авч үзээрэй.

Нийтэлсэн: Ё. Мөнхтуяа

Д.Анхзаяа: Бид мөрөөдлийн байшингаа босгосон  
Үзсэн: 4600 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Bulgaa [218.37.46.xxx] 2017-05-15 00:42
SUIS d bsan et iin sevhtei bor ohin bj bilee.Surguulia tugsuj ch chadaagui japan luu shireenii hvvhen hiij hed hed yavsan. 1sponsor uvuutei bsan da ter uedee.Daraahan n ereen yavj buudald zagvar umsuh nereer nileen olon jil manargaj bgad ene zaluutai suusan. Duugui tsarailchaad nileen yavdal suudal ihtei hvvhen de. Odoo zasarsan bol boloo do. Zasarsan yu zayanii hani gedeg bizdee
Зочин [202.9.43.xxx] 2017-05-09 21:22
Huurhun duudee amjilt hused ger buld ni az jargal eruul enhig eruue
202.179.25.xxx [202.179.25.xxx] 2016-05-07 15:45
Тийм шуу, миний хайртай шавь мороодлоо биелуулээд сайхан амьдарч байгаад баяртай байна. Амьдралд нь эруул энх, аз жаргалыг хусье! Бас залуу сайхан уран бутээлч гэр булд уран бутээлийн их олз омогтой байгаарай гэж ероое!

Бидэнтэй нэгдээрэй