Шууд Chart

Монгол эмэгтэйг Шведээс албадан буцаахдаа хүчээр унтуулах тариа хийжээ

2016-05-09 12:07:41

Албадан хийдэг тариа ба хэн ч эрэн сурвалжлаагүй хохирогч

Энэ явдал 2012 оны тавдугаар сарын 7-ны өглөө Шведийн Вант улсын Арландагийн нисэх онгоцны буудалд болсон байна. Д.Буян-Өлзий гэх эмэгтэйг Монгол руу буцаахаар Шведийн хүчний байгууллагын 5-6 ажилтан онгоцны буудалд авч ирсэн. Улмаар монгол эмэгтэй эсэргүүцэл үзүүлсэн учраас цагдаагийн ажилтнууд түүний зүүн гуянд хүчээр тариа хийж,  ам руу нь эм хийгээд ус цутгасан байна. Д.Буян-Өлзий маргааш өглөө нь “Монголд ирлээ буугаарай” гэх дуунаар сэргэжээ. Түүнийг тусгай үүргийн шууд нислэгээр буцаасан байна. Товчхондоо ийм л зүйл болоод өнгөрч. Гэвч энэ үйл явдлын цаана хүний эрхийн ноцтой зөрчил, хүчирхийллийн хэлбэр нуугдаж байсан нь баримтаар нотлогдож байна.

Д.Буян-Өлзий Швед улсад хоёр жил гаруй хугацаанд эгчийнхээ нэр дээр цагаачилж амьдарчээ. Энэ нь түүнийг Швед улсаас албадан буцаах гол шалтгаан болсон байна. Гадаад хэргийн яамны Kонсулын газрын дарга Б.Болд “Албадан буцаах хүнийг ямар нэг байдлаар мансууруулж, унтуулж буцаадаг хуультай улс орон хаана ч байхгүй. Хэрэв эрүүл хүнийг ингэж буцаасан бол олон улсын хүний эрхийн конвенц болон бусад олон хууль тогтоомжийг зөрчсөн хэрэг” гэж онцолсон. Гадаад улсад ял эдлээд буцаж байгаа иргэнийг л гэхэд тусгай харгалзагчтай явуулдаг. Хэрэв тухайн иргэн сэтгэцийн өвчтэй эсвэл бие муутай бол шаардлагатай эм, эмнэлэгийн хэрэгсэлтэй эмчийн хяналт дор буцаадаг байна.

Цагдаагийн албан хаагчийн биед гэмтэл учруулаагүй

Д.Буян-Өлзийд унтуулах тариа хийсэн гэдгийг Шведийн радиогийн эрэн сурвалжлах сэтгүүлч Маркус давхар нотолж байгаа юм. Тэрээр “Албадан хийдэг тариа-хэн ч эрэн сурвалжлаагүй хохирогчид” нийтлэлдээ “Албадан гаргасан хоёр иргэнийг бид Монгол болон Конго улсаас олсон. Энэ хүмүүст тайвшруулах, мансууруулах үйлчилгээтэй тариа хийсэн байна. Эмч нар хүмүүст хүчээр тариа хийж байсан нь Эрүүл мэндийн тусламжийн мэргэжлийн хяналтаар илэрсэн. Мөн албадан гаргахдаа унтуулах тариа хүчээр хийснээрээ Шведийн тал олон улсын дүрэм журмыг зөрчиж байна” гэж бичжээ. Швед улсаас гадаад иргэдийг албадан буцаахдаа ингэж эрхийг нь зөрчиж байгаа эсэх асуудлаар тус улсын Цагдаагийн газраас шалгасан байна. Мөрдөн байцаалтын үед сэжигтнүүд хэргээ хүлээсэн ч прокурор хэргийг баталж чадаагүй. Учир нь хохирогчид  хууль эрхзүйн орчин сул улс орны иргэд байсан учраас холбоо барихад хүндрэл үүссэн. Үүнээс болж хэрэг илрээгүй гэж Шведийн радиогийн сэтгүүлч нийтлэлдээ онцолсон байна.

Тодруулбал, гадны иргэдэд тариа тарьсан нь холбогдох баримтаар нотлогдсон боловч хохирогчидтой холбоо барьж чадаагүй учраас хэргийг баталж чадаагүй байна. Иймээс Шведийн радиогоос бидэнд хандаж Д.Буян-Өлзийтэй холбоо барьж өгөхийг хүссэн юм. Энэ мэдээллийн дагуу бид Д.Буян-Өлзийг олж уулзаж, түүний тусламжтайгаар холбогдох байгууллагаас зарим нэг мэдээллийг тодрууллаа. Түүнийг яагаад албадан буцаах болсон тухай Монгол Улсаас Шведийн вант улсад суугаа Элчин сайдын яамнаас 2012 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Гадаад хэргийн яаманд цахим шуудан илгээсэн байна. 

             Швед улсад хууль бусаар оршин сууж байгаад баригдан буцаагдах шийдвэр  авсан ч буцах үнэмэлэхний анкет бөглөхгүй, буцахгүй хэмээн түр саатуулах байранд удаан хугацаагаар хоригдож байгаа иргэн Дашням овогтой Буян-Өлзий гэгчийг  2012 оны 03-16-ны өдрийн  Москва-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр цагдаагийн 3 ажилтнаар харгалзуулан  Монгол хүртэл хүргэж өгөх байсан боловч Д.Буян-Өлзий эдгээр ажилтнуудад эсэргүүцэл үзүүлж биед нь гэмтэл учруулан зүй бус авир гаргаж байсан тул энгийн нислэгээр хүргэх боломжгүй гэж үзэн Шведийн тал үргэлжлүүлэн хориод байсан юм. Учрыг өөрт нь сайтар тайлбарлаж овог нэр, регистрийн дугаараа үнэн зөвөөр нь хэлэхийг хүссэн хэдий ч өнөөг хүртэл татгалзсаар байгаа юм. Шведийн  хилийн  цагдаагийн газар  2  иргэнийг  цагдаагийн 6 ажилтнаар харгалзуулан тусгай үүргийн нислэгээр Улаанбаатарт хүргэж өгөхөөр  шийдвэрлэснийг мэдэгдэж Монголын талын холбогдох байгууллагын хүмүүсийг угтан авахыг хүслээ. Тусгай үүргийн нислэг 2012 оны 05 сарын 08-ны мягмар гарагийн өглөөний 8 цагт Улаанбаатарт очих юм байна. Иймд дээрх иргэдийг хүлээн авах талаар холбогдох байгууллагуудад мэдэгдэхийг хүсье.

Шведийн талаас ийм цахим шуудан илгээж, Монгол Улсын иргэнийг тусгай үүргийн онгоцоор буцаасан. Гэхдээ энэ цахим шууданд ямар нэгэн унтуулах тариа тарих талаар огт дурдаагүй байна. Мөн Д.Буян-Өлзийгийн хувьд цахим шууданд бичсэнчлэн “Цагдаагийн ямар ч албан хаагчид гар хүрч, биед нь гэмтэл учруулаагүй. Тэд тав, зургуулаа байсан. Би зөвхөн ажлын хөлсөө аваад л буцахыг хүссэн” гэж тайлбарлалаа.

Шведийн Засгийн  газрын нэрийн өмнөөс ажиллаж байсан хүмүүсийн гэмт хэргийн хохирогч болсон

Тэрээр Швед улсад хоёрр жил гаруй хугацаанд ажиллахдаа сүүлийн 10 сарын цалингаа бүрэн авч чадаагүй байна. Учир нь цэвэрлэгээний компанийн эзэн Жорж гэх хүн түүнд бэлгийн дарамт үзүүлдэг байжээ. Өдөрт 8 цаг ажиллаж оюутны дотуур байр цэвэрлэчихээд цалингаа авах гэхээр  бэлгийн харьцаанд ор гэж тулгадаг. Үүнээс болоод цалингаа  бүрэн авч чадаагүй. Түүний 10 сар ажилласан цалин нийтдээ 200 мянган крон, монгол мөнгөөр 40 гаруй сая төгрөг болсон. Эцэст нь Монголд үлдсэн хүү нь осолд орсон тухай сонсоод, өөрөө Цагдаагийн газарт хандаж  нутаг буцах хүсэлт гаргажээ.

Би  ядаж ажлын хөлсөө аваад буцахыг хүссэн гэдгээ тэрээр нулимс дуслуулан байж бидэнд ярьсан юм.

Шведийн тал түүнийг шууд буцаагаагүй. Эхлээд хоёр сар орчим хугацаанд гадны иргэдийг саатуулах байранд хорьж байгаад явуулсан. Хамгийн гол нь буцаахдаа түүний үгийг сонсоогүй, хүчээр унтуулдаг тариа тарьж, буцаасанд гомдолтой байгаа гэдгээ илэрхийлж байна. “Ингэж албадан буцаах тохиолдолд шүүхийн шийдвэр гардаг. Тэр шүүхийн шийдвэр, тогтоолоо тухайн иргэнд танилцуулах ёстой” гэж Гадаад хэргийн яамны Консулын газрын дарга Б.Болд хэлсэн. Харин Д.Буян-Өлзийг албадан буцаахдаа ямар нэгэн шийдвэр, тогтоол харуулаагүй байна.

Түүнийг Буянт-Ухаад буухад Монголын талаас хоёр цагдаа тосч авсан байна. Тэрээр хоёр цагдаад гомдолтой гэдгээ хэлж, учир байдлаа тайлбарлажээ. Бид нэг цагдаатай нь холбоо барьсан боловч “Дөрвөн жилийн өмнөх явдлыг сайн санахгүй байна. Тэр эмэгтэй өөрөө гомдолгүй гээд л явсан” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Цагдаагийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр Шведийн газар нутагт болсон хэрэгт манай талаас хэрэг үүсгэх, шалгах ямар ч боломжгүй. Харин Гадаад хэргийн яамнаас “Тухайн иргэн өөрөө бидэнд хандвал судалж үзээд үнэхээр нойрсуулах тариа тарьсан тохиолдолд Швед улсаас тайлбар шаардах, олон улсын шүүхэд гомдол гаргах зэргээр ажиллаж болно” гэсэн юм.

Шведийн радиогийн эрэн сурвалжлах сэтгүүлч Маркус “Албадан хийдэг тариа-хэн ч эрэн сурвалжлаагүй хохирогчид” нийтлэлдээ “Энэ хүмүүсийн эрх зөрчигдсөн нь илт харагдаж байна. Шведийн Үндсэн хууль болон олон улсын үндсэн хуульд хүнд хүчээр тариа хийх нь хууль бус гэж заасан. Эдгээр хүмүүс Шведийн Засгийн газрын нэрийн өмнөөс ажиллаж байсан хүмүүсийн гэмт хэргийн хохирогч болсон байж магадгүй” гэж онцолжээ.

          Монголын үндэсний олон нийтийн радио, Шведийн радиогийн эрэн сурвалжлах сэтгүүлчид хамтран бэлтгэв

Нийтэлсэн: Г.Батзаяа

Монгол эмэгтэйг Шведээс албадан буцаахдаа хүчээр унтуулах тариа хийжээ  
Үзсэн: 10065 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [188.36.217.xxx] 2017-12-25 22:22
Жгаэшпжла
202.179.24.xxx [202.179.24.xxx] 2016-05-12 11:04
Юунд Монголоо орхиж гарсан юм бэ?
78.52.173.xxx [78.52.173.xxx] 2016-05-11 22:27
Laluudig bol ih sain saihnaar huleej avch erhluuldeg, evropin holboo gej yalzarsan muusain iumnuud. unendee bol laluudaas ih aidag. uudgui uhsen tur zasagtaigaasaa bolj delhiid 3 saya hurehtei uguitei mash bayan ulsin irged ingej delhiid deerelhuulj mal adguus shig huugdun tuugdah ni nen uruvdultei ve. lalin lalruud ni bol urjseer delhiig burhej zavaaruulah baih.tedniig uugshuulegch ni evrop.
202.70.34.xxx [202.70.34.xxx] 2016-05-10 17:20
ingej boldog yum uu
202.72.244.xxx [202.72.244.xxx] 2016-05-09 23:01
Hunee hamgaaldaggui turuur ard tumen yah bilee. Bugd ogtsor...
202.131.228.xxx [202.131.228.xxx] 2016-05-09 18:49
Нөгөө 25-р сувагийн Алтай гэж худлаа гар иргэнээ яагаад өмгөөлсөнгүй вэ.
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2016-05-09 17:25
Manaihan Mongol ruugaa butsahdaa shoron luu yavj baigaa yum shig guniglachihsan yavj baidag. Mongoldoo ochinguutaa hetsuu baigaa talaaraa bichij,yarij baidag . Mon ch hetsuu ye. saihan eh orondoo taivan saihan amidrah yumsaan.
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2016-05-09 15:59
ЕХ-НЫ УЛСУУД БҮГД Л АДИЛХАН Ш ТЭЭ.ГЕРМАН Ч ГЭСЭН ХҮНИЙ ЭРХИЙГ ЗӨРЧИЖ БҮДҮҮЛЭГ ҮЙЛДПЭЛ ХИЙДЭГ.ИРГЭДЭЭ АНХААРАХ ЦАГ ГХЯ-НД БАЙХ ЁСТОЙ ГЭТЭЛ ЭЛЧИН САЙДУУД ХҮНЭЭ ТООДОГГҮЙ ГАДНЫ ЭЛЧИНГҮҮД ГЭХЭД ИРГЭДЭЭ МАШ САЙН ХАМГААЛЖ НӨХӨН ТӨЛБӨР БА ХҮНИЙ ЭРХИЙГ НОЦТОЙ ЗӨРЧСӨН ТОХИОЛДОЛД ШУУД ОУ-ЫН ШҮҮХЭД ӨГДӨГ.ГХЯ-НЫ АЖИЛТНУУД ҮЕИЙН ҮЕД ӨӨР ӨӨР ХҮМҮҮС БАЙДАГ МЭДЛЭГ ГЭХЭЭСЭЭ ТОМ ГҮРНИЙ ӨМНӨ БҮГД МӨХӨС ГЭХ ЮМ ЯРИАД СУУЖ БАЙДАГ Ш ТЭЭ.ИРГЭДЭЭ ХАМГААЛДАГГҮЙ УЛС ГАНЦ МАНАЙХ ШҮҮ ДЭЭ.АРАЙ ДЭНДЭЖ БАЙНА.ЭХ ОРОНДОО БОЛОМЖГҮЙ АРГАА БАРААД ИРГЭД НЬ ХҮНИЙ НУТАГТ ИНГЭЖ ДОРОМЖЛОЛ АМСАЖ ЯВААГ ТӨР ХАРИУЦЛАГА ҮҮРЭХ ЁСТОЙ.ТЭГЭЭД Ч ТЭР УЛС ТИЙМ ХАРИУ ХЭЛНЭ ЗА.ИРГЭДЭЭ АЖИЛЛАХ НӨХЦӨЛ ОРОН ГЭР АЯ ТУХТАЙ БАЙДЛЫГ ХАНГААГҮЙ ГЭЖ АМАА ҮДҮҮЛЭХ БОЛНО ДОО МОНГОЛ.ҮНЭНДЭЭ ХҮНИЙ НУТАГТ БОР ЗҮРХ ТЭСВЭР ТЭВЧЭЭР ХОЁРООРОО АМЬДРАХ ГЭЖ ЗҮТГЭЖ БАЙГАА ИРГЭДЭЭ ИЙМ Л БАЙДАЛТАЙ УГТАЖ БАЙНА ДАА МОНГОЛЧУУДАА
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2016-05-09 15:23
Зөв штээ бүдүүлэг тэнэг хүмүүст тэр тариаг хийх л хэрэгтэй! Маргаангүй зөв. Юугаа хийж тийшээ явсийм. Энд монголдоо сайхан ажил хийгөөл сууж байхгүй. Их бүтээн байгуулалтанд оролцоол.... 1 үгээр хэлвэл хохь чинь..
202.9.42.xxx [202.9.42.xxx] 2016-05-09 14:35
АСЕМ-д олон тэрбумыг урж дээрлхуу Швед мэтэд долигнож байснаас энэ менгеерее иргдээ ажлын байртай болгооч дээ Эрх баригчдаа. МУ-ын нэр тер гадаадад ийм муу байхад тэндэхийн томчуул Эба- гийн урьсны зоргоор ирэхгуй шуу дээ. Эхлээд эх орон, ирггдээ еед татчихаад зочин урьвал цэмбгэр зарагдна даа
59.153.87.xxx [59.153.87.xxx] 2016-05-09 14:34
шведийн засгийн газрын зэрлэг бүдүүлэг үйлдлүүд үүгээр зогсохгүй олон баримтууд байдаг. олигтой улс биш.
59.153.115.xxx [59.153.115.xxx] 2016-05-09 13:55
сэтгүүл зүй эрэн сурвалжлах сэтгүүл зүй гэж ийм л зүйлийг хэлдэг юм даа... хөдөлмөрийг хүний эрхийг ингэж сайн үнэлдэг улсаас монголын гадаад явдлын яам мөнгө нэхэхэд буруудахгүй шүү хэрэг хуучрахгүй
202.70.34.xxx [202.70.34.xxx] 2016-05-09 13:33
Хоёр дахь хүнд "сэтгэгдлийн эзэн"д хандмаар... Сэтгүүлч, ялангуяа эрэн сурвалжилах сэтгүүлчийн хийх ёстой ажил. Асуудлыг гярхай ажиглаж, хөөн сурвалжилсан нь манай сэтгүүл зүйд дутагдсан орон зайд чухал. Сэтгүүлч хүнд монгол хүнтэй холбоотой асуудал гадаад, дотоод гэсэн хил хязгаар байх учиргүй. Энэ үйл явдал өөрөө олон асуудлыг хөндөж, бас бусдад сургамж болж байна. Гадныханд ч МУ, монголын сэтгүүлч гэж байдагийм гэдгийг харуулж буй хэрэг байх. Таныхаар бол гадагшаа явсан болгоноо "юм горьдсон нохой" мэтээр үзээд тэдний төлөө хэн ч дуугарахгүй байх нь л дээ. Энэ бол сэтгүүлч байтугай жирийн хүнд байх чанар биш болов уу.
139.5.217.xxx [139.5.217.xxx] 2016-05-09 13:23
Нөхөн төлбөр нэх
124.158.112.xxx [124.158.112.xxx] 2016-05-09 13:14
муусайн Европынхон ийм болохоор л лалуудад алуулж байгаа юм. Дэндүү их зан, дээрэнхүү үзэлтэй, арчаагүй амьтад шүү дээ.
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2016-05-09 12:54
монголдоо монгол хүн тайван амьдрах боломжоор хангал даа...гадны орноос юу горьдоод олон юм бичнэ вэ
202.70.34.xxx [202.70.34.xxx] 2016-05-09 12:49
Хөөрхий бүсгүй... Ер нь аливаа хэрэг явдалд хохирч үлдэхгүйн тулд иргэн бүр хууль сайн мэддэг байх хэрэгтэй байна даа ... хууль мэдэж байсан бол хөөрхий эмэгтэй хохирч үлдэхгүй л байж дээ
202.55.191.xxx [202.55.191.xxx] 2016-05-09 12:48
Даварчихсан амьтад вэ манайхан эсэргүүцэл бичиж албан бичиг явуулах хэрэгтэй ш дээ

Бидэнтэй нэгдээрэй