
Европын аваргын өмнөх нөхөрсөг тоглолтууд үргэлжлэн явагдсаар байна. ЕАШТ-ийн F хэсэгт багтсан Португалийн шигшээ баг өнгөрсөн шөнө ээлжит нөхөрсөг тоглолтоо хийжээ. Тэд Европын сулхан багуудын нэг Эстонийн шигшээ багийг талбай дээрээ хүлээн авч тоглосон бөгөөд үндсэн тамирчдаа ашиглаж уг тоглолтод оролцсон. Энэ тоглолтод "Европын Бразилчууд" 7:0 харьцаатай бут ниргэсэн юм. Багийн ахлагч, гурван удаагийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Криштиану Роналду мөн довтлогч Рикарду Куарэжма нар тус бүр хоёр гоолыг оруулсан байна. Португалын шигшээ баг "Евро 2016" тэмцээний эхний тоглолтоо 6 сарын 14-нд Исландын шигшээ багийн эсрэг тоглох болно.
Португалын бут ниргэлт | ||
Үзсэн: 1452 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.