
Данийн шигшээ багийн ахлагч Даниэл Аггэр зодог тайлсан тухайгаа өөрийн твиттэр хуудсаар дамжуулан зарласан байна. Тэрбээр 2006-2014 оны хооронд "Ливерпүүл" клубын төлөө хүчин зүтгэдэг байсан бөгөөд багийн хамгийн чухал тамирчдын нэг болж чадсан билээ.
Сүүлийн жилүүдэд бэртэл гэмтлийн улмаас төдийлөн өндөр зэрэглэлийн тоглолыг үзүүлж чадахгүй байсан Аггэр 2014-2016 оны хооронд өөрийн төрөлх баг болох Brøndby-гийн төлөө хүчин зүтгэж байсан. Нэмж хэлэхэд, Данийн шигшээ баг энэ удаагийн Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг авч чадаагүй юм.
Даниэл Аггэр зодог тайллаа | ||
Үзсэн: 1396 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.