
Английн шигшээ баг болон "Манчестэр Юнайтэд" клубын хагас хамгаалагч Майкл Каррик багтайгаа дахин нэг жилийн гэрээг сунгажээ. Каррик 2006 оны зун "Тоттэнхэм" клубаас улаан чөтгөрүүдэд ирсэн бөгөөд багийнхаа төлөө нийт 421 тоглолтонд оролцсон байна.
Энэ талаар "Манчестэр Юнайтэд"-ийн шинэ дасгалжуулагч Жозе Моуриньо хэлэхдээ "Майкл энэ клубын төлөө маш олон жил хүчин зүтгэсэн түүний туршлагыг юугаар ч үнэлж баршгүй. Би түүнтэй хамтран ажиллах гэж байгаадаа тун сэтгэл хангалуун байна" хэмээжээ.
"Манчестэр Юнайтэд"-ийн нэр холбогдоод байсан Португал хагас хамгаалагч Ренато Санчес "Байерн Мюнхэн" клубт очсон тул Каррик дахин нэг жил Юнайтэдийн дундын шугаманд тоглохоор болжээ.
Майкл Каррик гэрээгээ сунгалаа | ||
Үзсэн: 1804 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.